Хохирогч: Найз нөхдөө зөв сонгож, шаардлагатай үед "үгүй" гэж хэлж сурах хэрэгтэйг ойлгосон

Л.Бямбажав
2026/03/12

Цахим орчинд олны анхаарлыг татаад буй бичлэг дээрх үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд удаа дараа өртөж, бие эрүүл мэнд, сэтгэлзүйгээрээ хохирсон хохирогч манай редакцид зориг гарган хандсан юм.

  • Таны бие одоогоор зовиурлаж, өвдөж байна уу, бас сэтгэлзүйн хувьд ярилцахад бэлэн байна уу?

Миний толгой өдөр бүр өвдөж байгаа. Нуруу бас их өвддөг болсон. Сэтгэлзүйн хувьд одоо ч хэн хаанаас гарч ирээд алчих бол, зодох бол гэсэн маш их айдастай байна.

  • Тухайн хэрэг болсон үеийн талаар товч ярих боломжтой байна уу?

Тийм ээ. Тухайн үед би найзтайгаа хоол идэхээр Shangri-La төвд явж байсан. Өмнө харж байгаагүй дөрвөн охин гарч ирээд намайг таних уу гэж асуусан. Үгүй гэж хариулахад туслах шат руу аваад явсан. Тэнд маш олон хөвгүүд байсан. Тэдний өмнө эгч нартайгаа мэндтэй явж бай гэж хэлээд, өмнөө сөгд гэж айлган сүрдүүлсэн. Бид хоёр айгаад сөгдтөл шууд зодож, цааш үргэлжлүүлэн зодсоор байсан. Туслах шат руу орохоос өмнө би найзынхаа ээж рүү залгаад нөхцөл байдлыг хэлчихсэн байсан учир найзын маань ээж хүрч ирснээр тухайн үйл явдал зогссон.

  • Таны гэмтлийн зэрэг тодорхойлогдсон уу?

Тийм ээ. Миний гэмтлийн зэрэг "хөнгөн гэмтэл" гэж гарсан. Би толгойн тус газраа маш их зодуулсан. Одоо ч надад зовиур байсаар байтал яагаад тийм тодорхойлолт гарсанд маш их гайхаж байна.

  • Дахиад тухайн хүүхдүүдтэй таарсан уу, ямар нэг заналхийлэлд өртсөн тохиолдол бий юу?

Тэр охин бусадтай архидан согтуурсан үедээ намайг архи уухыг шаардсан. Би айсандаа архийг уусан. Яагаад гэвэл маш олон эрэгтэй хүүхдүүд хамт байсан учир маш их айсан.

  • Тухайн газар та ямар шалтгаанаар очсон бэ?

Манай найз намайг гэртээ дуудсан юм. Очтол намайг зодсон охин маш олон хөвгүүдтэй хамт архидан согтуурсан байсан.

Эцэст нь хэлэхэд найз нөхдөө зөв сонгож, шаардлагатай үед "үгүй" гэж хэлж сурах хэрэгтэй юм байна гэж ойлгосон.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19