Орон сууц захиалгын залилан нийгэмд хавтгайрсныг яаралтай цэгцлэх шаардлагатай

Ц.Цэрэнбадам
2026/03/13

УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нар “Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлт”-ийн талаар мэдээлэл сонсох уулзалтыг өчигдөр /2026.03.13/ зохион байгууллаа.

Тус хороонд өнгөрсөн 8 сарын хугацаанд ирсэн гомдол санал хүсэлтэд дүн шинжилгээ хийхэд дийлэнх хувийг орон сууцны захиалгын залилангийн асуудал байна.
Өнөөдрийн байдлаар 32 гомдол ирсэн бөгөөд үүний цаана олон мянган хүн, олон зуун тэрбум төгрөгөөр хохирсон, залилуулсан, сэтгэл зүйн гүн дарамтад орсон ноцтой хэргүүд байна. Нийгмийн үзэгдэл болтлоо хавтгайрч байгаа орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн асуудлыг дахин гарахаас сэргийлэх, эрх зүйн хүрээнд шийдэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж хяналт, хариуцлагыг чангатгах, нээлттэй мэдээллийн тогтолцоог төгөлдөржүүлэх зэрэг зохицуулалтыг цаг алдалгүй хэрэгжүүлж, ирээдүйд олон хүнийг эд хөрөнгө, цаг, сэтгэл зүйгээр хохирохоос хамгаалах шаардлагатай байна гэж байнгын хорооны гишүүд үзэж байна. Тус уулзалтад Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн орон сууцны бодлогын газар, Хот байгуулалт, хот стандартын газар, Нийслэлийн хяналт шалгалтын газар зэрэг салбарын бүрэлдэхүүн хамтдаа гарц шийдлийг хайж хэлэлцлээ.

Оролцогчдын зүгээс барилга эхлэх үеэс орон сууц, талбай бүр тодорхой дугаар, байршилтай байх, хаягжилтыг тодорхой болгож, улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх, хөндлөнгийн хяналтын этгээдийн үүрэг оролцоо, дуусаагүй барилгын бүртгэл үнэн зөв нийтэд ил тод байх, орон сууц худалдан авагч иргэдийн өмчлөх эрхийн баталгаа бодитоор хангагдах эрх зүйн орчин бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалт, төрийн байгууллагуудын тус тусдаа байгаа мэдээллийн санг нэгтгэх, олон улсад туршигдаж үр дүнгээ өгч байгаа аргачлалыг хэрэгжүүлэх гээд олон санал, санаачилга гаргасан байна.



0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 9 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19