Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр зам 2027 онд ашиглалтад орно

O.Аззаяа
2026/03/14

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт төмөр замын томоохон төсөл болох Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, боомтын хил дамнасан төмөр замыг байгуулах ажлыг тусгаснаас гадна говийн бүсэд шинээр шинэ төмөр замын төслүүдтэй уялдуулан ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барихаар тус тус төлөвлөсөн.

Энэхүү хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд хамгийн эхний томоохон бүтээн байгуулалт болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын байгуулах ажлыг БНХАУ-ын талтай 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийтдээ 60 гаруй удаагийн яриа хэлэлцээр хийсний эцэст энэхүү хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудал эцэслэн шийдвэрлэгдэж, бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор нээж, өдгөө барилгын ажлын гүйцэтгэл 10 хувьтай явагдаж байна.
Энэ нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 онд Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр байгуулж, Замын-Үүд, Эрээн боомтын хил дамнасан төмөр зам баригдаж ашиглалтад орсноос хойш 70 жилийн дараа хийгдэж буй хоёр дахь төмөр зам болж байгаагаар онцлогтойгоос гадна цаашид дараа дараагийн төмөр замын боомтын холболтыг саадгүй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн чухал төсөл юм.
Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр зам нь төлөвлөгөөний дагуу 2027 оны 6 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр говийн бүсэд шинээр 170 орчим ажлын байр нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 165 саяд хүрэх, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх, эдийн засгийн өсөлтийг 6%-аас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5%-д барих зэрэг эдийн засгийн томоохон ач холбогдолтой.


Мөн төмөр замын салбарт бид “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байгуулагдаж буй “Хүннү хот” дагуул хот, Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замын бүтээн байгуулалт одоогоор 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2026 оны эхний хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Сүүлийн жилүүдэд говийн бүсэд ашиглалтад оруулсан Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Номгон-Ханги чиглэлийн төмөр замын томоохон шугамуудаар тээвэрлэгдсэн ачааны хэмжээ 2024 онд 8,9 сая.тонн, 2025 онд 12.4 сая.тоннд хүрсэн бөгөөд энэ онд тухайн суурь бүтцүүдээр 22 сая.тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20