​“Гурван сайхан” нисэх буудлыг өргөтгөнө

Ц.Цэрэнбадам
2026/03/15

“Гурван сайхан” нисэх буудалд өргөтгөл барих болжээ. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, “Гурван сайхан” нисэх буудлын дарга Х.Батболд нар энэ сарын 14-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Зам тээврийн яамны сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр/2026.03.14/-нд  Өмнөговь аймагт ажиллах үеэр, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засаг дарга Н.Энхбат нар УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн төлөөллүүд, “Хүннү эйр” компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал болон аялал жуулчлалын салбарын төлөөллийг хүлээн авч уулзан олон улсын нисэх буудал байгуулах, гадаадаас шууд нислэг хүлээн авах чиглэлээр санал солилцсон байна. 

Энэ удаагийн улзалтаар 4D ангиллын олон улсын нисэх буудлыг бүтээн байгуулах төслийг түргэсгэх, мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Гурван сайхан” нисэх буудалд өргөтгөл хийх талаар аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталсантай холбогдуулан, 2026 онд Япон, БНСУ, БНХАУ-аас шууд нислэг үйлдэх талаар хэлэлцжээ. 4D ангиллын нисэх буудал гэдэг нь буудлын урт нь 1800 метрээс дээш, дунд болон том оврын онгоц бууж, олон улсын нислэг хүлээн авах боломжтой харьцангуй том буудлыг хэлдэг байна.  

Өмнөговь аймагт олон улсын шууд нислэгтэй болсноор говийг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэн,  эдийн засаг эргэлтийг тэлэх өндөр ач холбогдолтой юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19