О.Номинчимэг: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг хариуцан ажиллана

Ц.Цэрэнбадам
2026/03/16

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын гишүүн О.Номинчимэг, УИХ-ын даргын захирамжаар,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг хариуцан ажиллахаар болсон байна. Тэрээр, хуулийн төслийн тухай өөрийн байр сууриа цахим хуудаснаа хуваалцсан байна.

Бид сайхан ярьж, шударга ёсыг тунхаглаж ярьсаар улиг болгожээ. Тийм ч учраас иргэд энэ хуулийн өөрчлөлт юуг авчрах, юуг хянах зохицуулах бол гэдгийг тэгтэл сонирхохгүй байна. Сонирхсон ч хуулийн хэрэгжилтэд итгэхгүй байх шиг.
Хувийн болон өмчийн эрх зүйн чиглэлээр дагнан судалгаа хийдэг миний хувьд энэ хууль маш чухал ач холбогдолтой гэж харж байна. Ач холбогдлыг нь ард түмэн мэдрээсэй, хүртээсэй гэж хүсэж байна.

1991 оноос эхэлсэн өмч хувьчлалаас үүссэн тэгш бус байдал, ягаан цэнхэр тасалбарын гунигт дурсамж одоо хэр арилаагүй байна. 1990-ээд онд явагдсан өмч хувьчлалаар нийгмийн тэгш бус байдлын эхлэл тавигдсан бол, 2000-аад оны томоохон уул уурхайн баялаг тойрсон наймаа нь тэгш бус байдлыг улам гааруулж “баялагийн хараал” хүрэх хүртэл даамжруулсан. Цаашид ийм алдаа гаргахгүй, ард түмний өмчийг алдаж асгахгүй байхаас эхлээд улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард нийтийн ашиг сонирхолыг хамгаалах бодлого, зохицуулалтыг эн тэргүүнд тусгах ёстой.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар байгалийн баялаг, соёлын өвөөс эхлээд, сургууль цэцэрлэг, зам талбай гээд нийтийн хэрэгцээ, төрийн үйлчилгээний бүхий л өмч хөрөнгийн бүртгэл, хяналт, ашиглалт, үр ашгийн талаар зохицуулна. Нөгөө талаар шударга, ил тод явагдаагүй гэж үздэг өмч хувьчлалын асуудлыг, шууд хэлбэл баялгийн дахин хуваарилалтыг хуульчлах гэж байгаагаараа чухал юм.

1991 оны өмч хувьчлал бол улс төр эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээ баталгаажуулах шийдвэр байсан боловч түүнээс хойш явагдсан дөрвөн ч удаагийн өмч хувьчлалын талаар иргэд та бид төдийлөн сайн мэдээлэлгүй. Өмч хувьчлалыг зохион байгуулсан арга хэлбэр, хугацааны тэнхлэгийг харвал эргэлзээтэй зүйлс нэлээдгүй байна. Мэдээж мал, орон сууцны хувьчлал гээд ард иргэддээ очсон нь бий боловч үйлдвэр, нийгмийн үйлчилгээний газруудын хувьчлал бол үндсэндээ Монгол Улсын эдийн засаг, үйлдвэржилт, хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж олон зуун хүнийг гудамжинд гаргасан явдал болсныг түүх мартаагүй. Мэдээлэл хийгээд эрх мэдэлд ойрхон, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн зохион байгуулсан хувьчлалуудад олон арга замаар дүгнэлт хийн, цаашид алдаагаа давтахгүй байх нөхцөлийг бий болгох ёстой.

Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ хууль батлагдсанаар дараахь үр дүн гарна гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан ард түмний эрх хуулиар баталгаажина.

Төрийн гэх харъяалалтай ч ард нийтийн өмч болох хөрөнгийн ангилал, менежмент, бүртгэл хяналт, хариуцлага сайжирч, аливаа шийдвэр нийтэд ил тод байх нөхцөл бүрдэнэ.

Төрийн өмчийг хувьчлах, шилжүүлэх, ашиглах үндэслэл, журам, шалгуурыг нарийвчилан тогтоох зэрэг олон шинэлэг өөрчлөлт бий болох юм.

Та бүхэн өөрсдийн санал бодол, зөвлөмжөө харамгүй хайрлаарай гэжээ. 


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19