Н.Учрал: Уул уурхайн компаниудын төлбөр тооцоо, гэрээ, тусгай зөвшөөрөл болон санхүүгийн мэдээллийг нээлттэй болгоно

Л.Бямбажав
2026/03/19

Монгол Улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгад анх 2007 онд, Нээлттэй засаглалын түншлэлд 2013 онд тус тус нэгдэн орсон. Улмаар олборлох үйлдвэрлэлд мэдээллийн ил тод байдлыг ханган хэрэгжүүлэхээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг амлалт авсныг Улсын Их Хурлын дарга ярианыхаа эхэнд тодотголоо.

Манай улс Транспэрэнси Интернэйшнл байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийг ахиулах зорилт дэвшүүлж байгаа тул “Үндэсний баялгийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” бие даасан хуультай болох, хамаарах салбарыг тодорхойлох, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулах шаардлага үүссэн талаар дурдав. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсгээс хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг онцлон тэмдэглэв.

Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн компаниудын төлбөр тооцоо, гэрээ, тусгай зөвшөөрөл болон санхүүгийн мэдээллийг нээлттэй болгож,  авлигын эрсдэлийг бууруулна гэдгийг Улсын Их Хурлын дарга тодотгож байв.

Хуулийн төсөлд зөвхөн уул уурхайтай холбоотой төдийгүй олон салбарын үйл ажиллагааг хамруулахаар тусгасан байна. Тодруулбал, эрдэс баялаг, ан амьтан, усны нөөц, ойн баялаг, байгалийн ургамлын нөөц, нийгмийн тэгш байдал зэрэг агуулгын хүрээнд олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, саналыг авч байна. Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигура, Монгол Улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хэрэгжилтийг сайн хангадаг улс орнуудын нэг болохыг сайшаан тэмдэглээд, салбарын үйл ажиллагаанд стандартыг хэвшүүлэх, үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэх талаар санал солилцов.

Тэрбээр ил тод байдлыг хангахад Монгол Улсын төр, засгийн түвшинд төдийгүй иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж, олон талт оролцоог хангаж байгаа нь чухал болохыг тэмдэглэлээ. Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр холбогдох санал, зөвлөмжийн хүрээнд хамтран ажиллах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Монгол Улс авлигын төсөөллийн индексээр урагшлахад энэхүү хууль чухал хувь нэмэртэйг тодотгоод, одоогоор байгалийн баялаг ихтэй дэлхийн 55 орон олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад нэгдэн орсон  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19