Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна

Л.Бямбажав
2026/03/19

Нийслэлийн зүгээс Дэлхийн банктай хамтран иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таэхюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Тодруулбал, нийслэлд тулгамдаж буй үер, усны асуудлыг шийдвэрлэх “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн хүрээнд 17 байршилд үерийн хамгаалалтын 102 км далан суваг, инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийг өргөтгөх, 50 км урт бохир усны шугам, худаг доторлогооны ажлыг хийнэ. 

Үүнтэй холбоотойгоор хотын дарга Х.Нямбаатар Дэлхийн банкны төлөөлөгчдөд уг төслийн нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулахад буцалтгүй тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрчлэн “ТЭЗҮ-ийн судалгаагаар төслийн байршилд 560 мянга орчим хүн ам үерийн эрсдэлд өртөх магадлалтай бөгөөд 1.2 их наяд төгрөгийн хэмжээний хохирол учрах эрсдэлтэй гэсэн тооцоолол гарсан. Энэ нь энэхүү төслийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг тодорхой харуулж байна. Мөн та бүхний санал болгосон Улаанбаатар хотын үерийн эрсдэл болон түүнийг бууруулах арга хэмжээний талаарх семинарыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулах санаачилгыг нийслэлийн зүгээс бүрэн дэмжиж байгаа бөгөөд зохион байгуулалтыг Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханд хариуцуулан ажиллаж байна” гэв.

Мөн талууд “Тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, сонгогдсон гудамж замуудын одоо байгаа сүлжээг засварлан, шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж, нэгдсэн системийг бий болгохоор төлөвлөж буй. Дэлхийн банкны зүгээс уг төслийн гэрээлэлтийн үйл явцыг илүү шуурхай, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатайг онцоллоо. Тухайлбал, өнөөдрийн байдлаар төслийн нийт хэрэгжилт ойролцоогоор 15 хувьтай байгаа юм. Мөн цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Харин хотын дарга Х.Нямбаатар төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, удаашрал үүссэн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжилт саатсан болон эрсдэлтэй төслүүд дээр биечлэн ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн төслүүдийн явцыг хурдасгах, бодит үр дүнд хүргэхэд удирдлагын түвшний хяналт, оролцоо чухал гэдгийг онцолсон юм.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19