Бүгд Найрамдах Казахстан Улсын сайд, төлөөлөгчид “Мах Импэкс” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Л.Бямбажав
2026/03/19

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж байна.

Энэ хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцын Тэргүүн дэд сайд Айжан Бижанова болон  Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Алмас Сейтакынов тэргүүтэй Элчин сайдын яамны төлөөлөгчид мах, махан бүтээгдэхүүний салбарыг тэргүүлэгч, 80 жилийн түүхт “Мах Импэкс” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төлөөлөгчид “Мах Импэкс” ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, мах боловсруулах технологи, чанарын хяналтын тогтолцоо, үйлдвэрийн бүтэц, зохион байгуулалттай танилцаж, салбарын хөгжил, цаашдын хамтын ажиллагаа, боломжийн талаар санал солилцлоо. Мөн экспорт, импортын чиглэлд  цаашдын түншлэлийг бэхжүүлэх, боломжуудыг онцоллоо.

Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцын Тэргүүн дэд сайд Айжан Бижанова хэлэхдээ, энэхүү айлчлал нь  Монгол, Казахстан хоёр улсын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт, импортын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. Мөн хамтын ажиллагааг дэмжих хүрээнд бүхий л талаар тусалж, дэмжихээ илэрхийллээ.

“Мах Импэкс” ХК нь  Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компани бөгөөд энэ жил түүхт 80 жилийн ой нь тохиож байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19