Орхонтуул сумын иргэн Э.Шинсандагийн гурван хүүхэд гурвуулаа "Монгол цэргийн баярын өдөр" төрсөн

Л.Бямбажав
2026/03/19

Өчигдөр буюу Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн түүхт ой тохиосон баярын өдрөөр дахин онцгой баярт үйл явдал тохиолоо. Учир нь Орхонтуул сумын иргэн Э.Шинсандагийн гэр бүл 4 хүүхэдтэй бөгөөд тэдний 3 хүүхэд нь "Монгол цэргийн өдөр" буюу 3 дугаар сарын 18-нд төрсөн нь Монгол Улсын хэмжээнд онцгой ховор тохиолдол юм.

Өчигдөр Монгол цэргийн баярын өдрөөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Н.Лхагвадорж болон цэргийн байгууллагын удирдлагууд Э.Шинсандагийн гэр бүлд хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хүүхэд тус бүрд 1 сая төгрөгийн хадгаламжийн дэвтрийг батламжийн хамт гардуулан өглөө.

Өнөөдөр Ш.Сувд 9 нас, Ш.Гантиг 3 нас, Ш.Маргад 1 нас хүрч байна. Ээж Б.Цэндсүрэн нь хүүхдүүдээ цэргийн мэргэжилтэй хүн болгох хүсэлтэй гэв.

Танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


 


0
angry
0
care
0
haha
1
liked
6
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19