Дэлхийн боксын холбооны чансаагаар ОУХМ А.Баттулга хамгийн өндөрт эрэмбэлэгдлээ

Л.Бямбажав
2026/03/19

Дэлхийн боксын холбооноос сүүлийн хоёр жилийн хугацаанд зохион байгуулсан тэмцээнүүддээ үндэслэн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчдын шинэчилсэн чансааг албан ёсоор зарлалаа

Чансааг өөрийн тогтоосон дүрмийн дагуу гаргадаг бөгөөд үүнд Олон улсын боксын холбооноос зохион байгуулсан тэмцээнийг тооцдоггүй. Шинэ чансаагаар манай тамирчдаас хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн нь үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер А.Баттулга юм. Тэрбээр эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хоёрдугаарт жагссан байна. Үүнээс гадна эрэгтэйчүүдээс 55 кг-д олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхан наймдугаарт, 60 кг-д Т.Энхтөр 11, Г.Лундаа 13, 65 кг-д Б.Мишээлт 13, Б.Төгөлдөр 17, Э.Бат-Өлзий 18, 70 кг-д Б.Отгонбаатар долоодугаарт, 80 кг-д Д.Чингис 20, +90 кг-д Х.Бекнур 17-д бичигдэв.

Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-д олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн нь хамгийн өндөр амжилт. Мөн 51 кг-д Б.Мөнгөнсаран есдүгээрт, Б.Жанаргуль 23, 54 кг-д О.Есүгэн 11, Э.Мичидмаа 14, П.Хулан 17, 57 кг-д М.Энхжаргал есдүгээрт, Т.Болортуул-19, Н.Оюун-Эрдэнэ-20, 60 кг-д М.Намуун 15, 65 кг-д Э.Сарнайцэцэг 19-т жагссан байна.

Мөн Монголын боксын үндэсний шигшээ багийнхан 11 хоногийн дараа эхлэх ААШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тус тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох бөгөөд Монголын боксын холбооноос тамирчдын нэрийг ирэх даваа гарагт албан ёсоор зарлах ажээ. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19