Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хангалтыг нэмж байна

Л.Бямбажав
2026/03/19

Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон байнгын асаргаа шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдийн кальци, Д аминдэмийн дутагдлыг бууруулах, дархлааг дэмжих, өсөлт хөгжил, суралцах чадварыг сайжруулах зорилгоор “Сүү” зорилтот төслийг боловсруулах ажлын хэсгийг энэ оны хоёрдугаар сард байгуулжээ.

Тус ажлын хэсэг үйлдвэрлэл, хангамж, хүртээмж, чанар, аюулгүй байдлын талаарх судалгааг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний дотор нэгтгэн танилцуулах юм. Одоогийн байдлаар сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 57 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.

Саримсны хэрэгцээний 80 гаруй хувийг дотоодоосоо хангаж байна

Завхан аймаг “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд “улаан хальст саримс”-ны тариалалтыг нэмэгдүүлж, нутгийн брэнд болгохоор зорин ажиллаж байна.

Өнгөрсөн намар 117 аж ахуйн нэгж, иргэн 27.76 га талбайд тариалалт хийж 58.1 тонн ургац хураан авчээ. Өнөөдрийн байдлаар Улиастай, Алдархаан суманд 600 гаруй өрх саримс тариалж байгаа бөгөөд сүүлийн гурван жилд тариалагчдын тоо 10 дахин, тариалалтын хэмжээ 11 дахин, ургац 16 дахин өссөн байна. Ингэснээр саримсны хэрэгцээний 80 гаруй хувийг дотоодоос хангаж байгаа бөгөөд цаашид экспортлох зорилготой.

 

Махны хэрэгцээний 98.7 хувийг дотоодоосоо хангаж байна

Махны үйлдвэрлэлийн хувьд аймаг дотоодын хэрэгцээний 98.7 хувийг хангаж байгаа бөгөөд мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нийт 243.6 тонн мах боловсруулж, 1930 тонн махыг экспортод гаргажээ.

Гуравдугаар сарын байдлаар 207.4 мянган толгой малыг хүнсэнд хэрэгцээлж 493.5 мянган толгой малыг зах зээлд нийлүүлжээ.

Дотоодын хэрэгцээт төмсний 51 хувийг хангаж байна

Газар тариалангийн салбарт 96 аж ахуйн нэгж, 602 өрх 12.8 мянган га талбайд үйлдвэрлэл эрхэлж, нийт тариалангийн талбайн 15.5 хувийг ашиглаж байна.

2025 онд 178.4 тонн төмс, 1008.8 тонн хүнсний ногоо хураан авсан нь төмсний хэрэгцээний 51 хувь, хүнсний ногооны 30 хувийг дотоодоос хангажээ. Цаашид усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлж, услалтын системийг сэргээн ашиглалтад оруулснаар усалгаатай талбайг 1522 га-д хүргэх боломжтой гэж үзэж байна. Хүн амын төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахад 861 га усалгаатай талбай шаардлагатай байгаа аж.

Ийнхүү “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд Завхан аймаг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хангалтыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэхэд тодорхой үр дүнд хүрч байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19