Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө

Л.Бямбажав
2026/03/19

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвээр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Монгол Улсын усны нөөцийг судалж тогтоох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Голомт банкийг “Усны элч” банкаар дахин өргөмжиллөө.

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын дарга З.Батбаяр Голомт банкны усны менежментэд оруулж буй хувь нэмэр, манлайллыг онцлон дурдсан бол Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд цаашид ч Монгол Улсын тогтвортой усны нөөцийн менежментийг сайжруулахад хөрөнгө оруулалт, санхүүжилт олгох замаар тууштай дэмжлэг үзүүлэхээ амласан юм.

Голомт банк санхүүжилтээрээ дамжуулан Монгол Улсад тогтвортой усны нөөцийн менежментийг бэхжүүлэх зорилт тавин ажилладаг билээ. Үүний хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, саарал усыг дахин ашиглах, хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж барих чиглэлд нийт 21.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Харин 2026 онд Голомт банк Цэнхэр санхүүжилтийг дэмжин шинэ зээлийн бүтээгдэхүүнүүдийг гаргаад байна. Үүнд:

  • Усны дэд бүтцийн зээл (Улсын төсвөөс санхүүжих усны байгууламж, инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх ажлын гэрээг барьцаалан олгох гэрээний орлого барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн)
  • Саарал усны зээл (Ус дахин ашиглах тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах хөрөнгө оруулалт хийх зориулалттай зээлийн бүтээгдэхүүн)
  • Тогтвортой усан хангамжийн зээл (Усны нөөцийг хамгаалах, усыг үр ашигтай ашиглах, усны алдагдлыг бууруулах, бохир усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх эргэлт, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зээл)

 Дээрх цэнхэр бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар Монгол орны усны нөөцийг хамгаалах, усыг үр ашигтай зарцуулах, усны алдагдлыг бууруулах, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг байгаль орчинд эерэг нөлөөллийг бий болгохоор зорин ажиллаж байна.

Түүнчлэн Голомт банк Улаанбаатар хотын гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх “Бумбатын хөв цөөрмийн төсөл”-ийг санхүүжүүлж, энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Усны газар болон “Престиж Инженеринг” ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Монгол орны нийт усны хэрэглээний 2 хувийг гадаргын ус, 98 хувийг гүний ус бүрдүүлж байгаа ба уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны мөнх цас хайлах, гадаргын ус ширгэн улмаар экосистемийн тэнцвэр алдагдах болсон. Иймд “Бумбатын хөв цөөрмийн төсөл” нь усны нөөцийг хамгаалах, усны зохистой хэрэглээ, дахин ашиглалтыг дэмжих замаар тогтвортой усны менежментийг бэхжүүлэхэд чиглэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19