Хөвсгөл нууранд автомашинтайгаа живж амиа алдсан иргэнийг 146 метрийн гүнээс татан гаргалаа

Л.Бямбажав
12 цагийн өмнө

Хөвсгөл аймгийн Ханх сум Хороо 2-р баг Хөвсгөл нуурын “Долоон уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 210 км, Ханх сумын төвөөс баруун зүгт 25 км, Хатгал тосгоноос хойд зүгт 100 км/-т Ханх сумын төвөөс Мөрөн сумын чиглэлд мөсөн дээгүүр зорчиж явсан иргэн Т.Б-гийн эзэмшлийн УАЗ 3909 загварын автомашин мөсөнд цөмөрсөн /1иргэн явсан эсэн мэнд гарсан/ тухай мэдээлэл 2026.02.13-ны өдөр Онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Хөвсгөл нуурт живсэн автомашиныг татан гаргах иргэдийн хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагч, 2 автомашинтай, сум орон нутгаас 23 хүн, 7 автомашинтайгаар хамтран ажиллаж 180 метрийн гүнээс загасан нүд /усны камер/ ашиглан холболт хийн автомашиныг нуурын мөсөнд тулган татсан. Ажиллагаагаа 2026.03.20-ны өдөр үргэлжлэн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 2 шумбагч алба хаагч 7 метрийн гүнд шумбан, автомашины арын чирэгчинд холболт хийн автомашиныг нуурын мөсөн дээр татан гаргалаа.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын захирагч, ахмад Б.Тэнгисээр ахлуулсан алба хаагчид, 1 автомашинтайгаар ослын голомтод очиход ‘’Фургон’’ загварын автомашиныг ар гэрийнхэн загасан нүд /усны камер/ якир ашиглан нуурын мөсөнд тулгасан байсан. Онцгой байдлын газрын 2 алба хаагч нуурын 2-3 метрийн гүнд шумбалт хийж автомашинд живсэн 2 буцалтгүй нэрвэгдэгчийг автомашинаас гаргаж Ханх сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгч тухайн автомашины хойд талын броховноос троссоор холболт хийж ар гэрийн хүмүүстэй хамтран автомашиныг мөсөн дээр гаргасан. Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхийг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарсан ч иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн дээрх харамсалтай ослууд гарсаар байна. Иймд урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй баталгаат зам маршрутаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.


0
angry
0
care
2
haha
2
liked
1
love
3
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19