Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Л.Бямбажав
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.  Үүнд Ховд аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн 29 аж ахуйн нэгж 15 тэрбум төгрөгийн зээл авч хүчин чадлаа нэмэн, үйлдвэрлэлээ өргөтгөж, энэ хэрээр олон ажлын байр бий болгожээ.  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж ургуулсан. Ховд аймаг 2030 он гэхэд 20 сая мод тарьж ургуулахаас нэг саяыг нь тарьж ургуулаад байна.  “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Ховд аймгийнх юм. Оюутан залуус төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил,  сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Ховд аймагт бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Тухайлбал, баруун бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжил, орон нутаг, иргэдийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил 20 гаруй хувьтай байна.  Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байсны хувьд энэ станцыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгой анхаарна гэдгээ Ерөнхийлөгч хэллээ. Ховд аймагт баруун бүсийг үйлдвэрлэгч бүс болгоход чухал хувь оруулах “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл 170 га газарт хэрэгжиж, 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Ховд аймгийнхан мал аж ахуйгаа хөгжүүлэх, малын үүлдэр, угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарч, ингэний сүүний үйлдвэр барих томоохон төсөл хэрэгжүүлж байна.

Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд, түүний дотор нийгмийн анхаарлын төвд байгаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг Ховд аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ялангуяа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахын төлөө анхнаас нь санаа тавьж, төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэнд талархаж байлаа.  

Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэхийг уриаллаа. Ерөнхийлөгч иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэрээ Мөст сумын ахмад багш Хүрэлийн Баатарбилэг, “Цаст-Алтай” сургуулийн зөвлөх багш Гончигийн Мөнхжаргал нарт Гавьяат багш, Жаргалант сумын “Хан-Хөхий” эмийн сангийн эрхлэгч, эм зүйч Манжилийн Ягаанд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медаль гардууллаа.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19