Хамтдаа өссөн 35 жил: “Women in Business” арга хэмжээг Орхон аймагт зохион байгууллаа

O.Аззаяа
2026/03/16

ХААН Банк бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, чадавхыг сайжруулах, бизнест нь хэрэгтэй мэдлэг мэдээлэл өгөх, санхүүжилтийн боломжуудыг санал болгох, туршлага хуваалцах боломж олгох зорилгоор “Women in business” арга хэмжээг 2021 оноос зохион байгуулж, нийслэл болон орон нутагт нийт 700 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг хамруулаад байна.

Тус арга хэмжээг Орхон аймагт өнгөрсөн пүрэв гарагт зохион байгуулж, салбар бүртээ манлайлагч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл, Орхон, Булган аймгийн 120 гаруй харилцагч урилгаар оролцсон юм.

Энэ жил 50 жилийн түүхт ой нь тохиож буй Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот Ази тивд томд тооцогдох Эрдэнэт үйлдвэрийг дагасан олон боловсруулах үйлдвэрүүдтэй, ХАА, газар, тариалангийн бүс нутагтай хил залгаа байршилтай, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ хөгжсөн, хүн ам, зүй, эдийн засгийн хувьд жилээс жилд өсөн тэлж буй. Тус аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ЖДБ эрхлэгчдийн 45 орчим хувь нь эмэгтэй бизнес эрхлэгч байгаа нь бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо өндөр болохыг харуулж байна. 2025 оны байдлаар ХААН Банкны Орхон салбараас нийт бизнесийн зээлийн 40 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээл эзэлж байгаа нь мөн үүнийг баталж байна. Иймд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, санхүүжилтээр дэмжих нь цаашид илүү тогтвортой үйл ажиллагаа явуулж, эдийн засагт бодит хувь нэмрээ оруулахад нь чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа ХААН Банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал Ч.Чинболд энэ үеэр онцолсон.  

Монголын хүн амын 84 хувьд хүрч үйлчилдэг, 2.9 сая харилцагчтай үндэсний тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч бизнес эрхлэгчдийг, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллаж байна. Тухайлбал, 2025 онд олон улсын байгууллагаас нийт 530 сая ам.долларын урт хугацаат эх үүсвэр татан төвлөрүүлснээс 37 орчим хувийг бичил болон ЖДБ, тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд тусгайлан зарцуулж байна. Өнгөрсөн онд дотоодын хөрөнгийн зах зээлд анх удаа гаргасан Жендэр бонд мөн эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар нийгмийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой билээ.

ХААН Банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан 3 төрлийн зээлийн бүтээгдэхүүн, тухайлбал, Эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болох хөрөнгө оруулалтын зээл, мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. Мөн Монголд анх удаа эмэгтэйчүүдэд зориулсан зээлийн эрхтэй тусгайлсан лояалти хөтөлбөр бүхий Гламур кредит карт  санал болгодог. Түүнчлэн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр, менежментийн цогц хөтөлбөрийг Жижиг дунд бизнесийн академи, орон даяар байрлах Бизнес төвүүдээрээ дамжуулан хэрэгжүүлдэг билээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20