А.Амундра: Бүхэлдээ худлаа ярьжээ, манай босс

Б. Пагамдулам
2026/03/25

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,  ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг “Бодь интернэшнл” ХХК-аас 500 мянган ам.доллароор нэг удаа, 800 мянган ам.доллароор дахин нэг удаа, нийт 1.3 сая ам.долларыг авсан гэх баримтыг шалгуулахаар АТГ-д хандсан. Тухайн үед “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар А.Амундра ажиллаж байсан. Тэрээр УИХ-ийн гишүүн Л.Оюун-Эрдэнийг мэдэгдэл хийсний дараа өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлсэн. 

"Хэзээ нэг их үндэсний бүтээн байгуулагч байсан юм. Ингээд худлаа яриад эхэлнэ. Намайг ажил авахад өрөнд баригдсан 10 ажилтантай компани болсон байсан. Тэр Д.Мөнх-Эрдэнэ бол гуниг шүү. Би хэн нэгний талд орох гэсэнгүй. Гэхдээ бүгд мэдэж байгаа шүү дээ. “Бодь интернэшнл” ХХК-тай гэрээ хийгээд энэ төсөл дээр хуулийн зөвлөхөөр ажиллаж байсныг нь. “Бодь интернэшнл” ХХК-ийнхан одоо гэрээгээ устгаж байгаа биз. Ингэж битгий худлаа ярь, Д.Мөнх-Эрдэнэ ээ. Тэр үед хуралд хамт сууж байсан залуус бүгд амьд сэрүүн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлын протокол Д.Мөнх-Эрдэнэтэй хамт түүх болон үлджээ.
Надад олдохгүй байсан олон баримт ил болох нь. “Үнэн ганц байдаг” гэж хэлээд байгаа шүү. Намайг нэг жил гүтгэж доромжилсон. Манай Баясгалан захирал намайг сүүлдээ танихгүй гэсэн. Олон хүний муухай, урам хугармаар нүүрийг харсан. Гэр бүл, үр хүүхэд рүү дайрч эхлэх тэр мөчид хүн юм боддог юм билээ. Дахиад “Ална тална” болж байгаа юм байна. Би Peninsula Shanghai зочид буудалд байна. Зугтсан юм байхгүй шүү. Ярих боломжоо ашиглах гэж л хүлээлээ. Бүх хэлмэгдүүлэлтийг нь хүлээж авахад бэлэн байна” 

Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар авлигын асуудлыг үгүйсгэж, өөрсдөдөө холбогдох ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж мэдэгдсэн. Мөн баримтыг ил болгохыг шаардаж байгаа ч өөрсдийн зүгээс нэг ч баримт дэлгээгүй.

Үүний дараа /2026.03.24/ “Бодь групп”-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан дараах мэдэгдлийг хийсэн. Үүнд:

“Тэрийгээ Л.Оюун-Эрдэнэ өөрөө нотлох хэрэгтэй. Би Б.Энхбаяр гэдэг хүнийг огт танихгүй. Мөн ямар нэгэн хүнээр дамжуулан харилцаж байгаагүй. Ерөөсөө тийм бодол байгаагүй. Нүүрсний сонсголын үеэр асуусан бүх асуултад нь хариулсан. Тэр сонсголоос өмнө ч, дараа нь ч Б.Энхбаяр гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Тийм зүйл болоогүй” гэжээ.

Харин тус мэдэгдлийн дараа өнөөдөр /2026.03.25/ “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра дахин өөрийн цахим хуудаснаа ийн мэдээлжээ.

“Бүхэлдээ худлаа ярьжээ манай босс. Энэ хүмүүсийг цээжээрээ хамгаалаад дуусах гэж байгаа бололтой. Таныг наад хүмүүс чинь бодох болов уу. “Зуун сая ам.долларыг би Санзайд гэртээ шатаачихсан гээд хэлчихнэ, яах юм чи” гэж уурлаж байсан хүн. Т.Аюурсайханаас паркын 3 давхарын Castle restaurant-т уулзаж 1 сая ам.доллар авсан эсэхийг асуугаарай. Тэнд Н.Удаанжаргал, Д.Баясгалан, Т.Аюурсайхан нар уулзсан. Тэнд ажиллаж байсан хүмүүс гэрчилнэ. Ичиж зовохоо мэддэггүй авилгач нар.

Дахин хэлэхэд, би мэдүүлэг өгч, гэрчлэхэд бэлэн байна. Нүүрсний сонсголын үеэр намайг очих шаардлагагүй гэж байсан. Үнэн ганц. Бүх баримт Golomt Financial Group-ийн дансны хуулгад байгаа. Энхбаяр нүүрсний сонсголын үеэр дансны хуулга аваагүй. Эргэн шалгах шаардлагатай. Авилга, хулгайд автсан төрд сайн цаг ирэхийг хүсэж байна. Албан ёсоор мэдүүлэг өгөх хүртэл нэмэлт тайлбар хийхгүй”

гэжээ.





1
angry
0
care
3
haha
9
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19