“Гэрээсээ гарцгаая” төслийн нээлт боллоо

Л.Бямбажав
2026/03/26

Хүн бүрт хүртээмжтэй, ээлтэй нийгмийг бүтээх зорилготой “Гэрээсээ гарцгаая” төслийн нээлт “Трансбус” ХХК-ийн автобус баазад амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү төсөл нь Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууны санаачилсан “Гэрээсээ гарцгаая” аян-аас эхлэлтэй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, харааны бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхэдтэй иргэдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

Төслийн нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, төслийг хэрэгжүүлэгч JCI Grand салбар байгууллагын 2026 оны Ерөнхийлөгч П.Баяржаргал болон түүний баг хамт олон, Нийслэлийн Хөгжлийн корпорацын төлөөлөл, “Трансбус” ХХК-ийн удирдлага, жолооч нар, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны төлөөлөл оролцож, нээлттэй ярилцлага өрнүүллээ. Ярилцлагын үеэр тэргэнцэртэй иргэд яагаад автобусанд суух, буухад хүндрэлтэй байдаг, нийтийн тээврийн хүртээмжийг хэрхэн сайжруулах боломжтой талаар оролцогч талууд олон өнцгөөс санал бодлоо солилцов.

Мөн хүртээмжийн бодит нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжит гарцын талаар хэлэлцсэн нь арга хэмжээний гол агуулга байв. Арга хэмжээний хүрээнд Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо-ноос автобусны жолооч нарт зориулсан практик сургалт зохион байгууллаа. Сургалтаар тэргэнцэртэй иргэн, харааны бэрхшээлтэй иргэн, ахмад настан, бага насны хүүхэдтэй зорчигчдод хэрхэн зөв, аюулгүй үйлчилгээ үзүүлэх талаар зөвлөмж, мэдээлэл өгч, бодит нөхцөлд ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дадлага хийв.

“Гэрээсээ гарцгаая” төсөл нь хүн бүр нийгмийн амьдралд тэгш, саадгүй оролцох боломжийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэр болон олон нийтийн орчны хүртээмжийг сайжруулах зорилготой юм. Төслийн хүрээнд цаашид хүртээмжийн талаарх ойлголтыг түгээх, үйлчилгээний байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, бодит орчны сайжруулалтыг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллах юм.

Хүн бүр гэрээсээ саадгүй гарч, аюулгүй зорчиж, нийгмийн амьдралд тэгш оролцох боломжтой байх нь хүртээмжтэй нийгмийн үндэс билээ. Энэ утгаараа “Гэрээсээ гарцгаая” төсөл нь хүн төвтэй, тэгш боломжийг эрхэмлэсэн нийгмийг цогцлоох чухал санаачилга болж байна.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19