Чингэлтэй дүүрэг 30-65 насны эрчүүдээ үзлэгт хамруулж эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээг тогтооно

Л.Бямбажав
2026/03/26

Авто засвар зорихдоо хойрго ханддаггүй атлаа эмнэлэгт тогтмол үзүүлдэггүй хөдөлмөрийн насны 30–65 насны эрэгтэйчүүдийг эрт илрүүлэгт хамруулах “Эрчүүд өөртөө хариуцлагатай” аяныг Чингэлтэй дүүрэг эхлүүлжээ.

Ирэх 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус дүүрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дээрх насны эрэгтэйчүүдийг бүртгэн авч, нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулна. Үүнд эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг үзлэгүүд багтжээ. Шинжилгээний дүнд үндэслэн дээрх насны эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээг тодорхойлж, эрсдэлтэй бүлгийн иргэдийг өрхийн эмнэлэг хяналтдаа аван цаашдын эмчилгээ, зөвлөгөөг хариуцан ажиллах юм байна.

Аяны тухай Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, ᠌”Манай дүүргийн хэмжээнд 30-65 насны 28 мянга гаруй эрэгтэй амьдарч байна. Энэ иргэдийн тал нь эрүүл мэндийн даатгалгүй, төдий хэмжээгээр эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагддаггүй тооцоолол гарсан. Жилээс жилд эрэгтэй эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү холдож байгаа харамсалтай тоон үзүүлэлтийг мэдээлэлдэг. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9,2 жилээр зөрүүтэй байгаа нь хүйсийн харьцуулалтаас илүүтэй нийт хүн амын эрүүл мэнд ямар түвшинд байгааг харуулж байна. Тиймээс дүүргийн хэмжээнд эхний ээлжид эрсдэлт бүлэгт хамаарч байгаа эрэгтэйчүүдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулах эрсдэлийн үнэлгээний хөтөлбөрөө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран эхлүүлж байна᠌” гэлээ.

Энэхүү аяны цаашдын зорилго нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын шинэчилсэн журамтай нийцэж тус газрын дарга Ц.Батбаатар онцоллоо.

᠌”Өнөөдөр анхан шатны буюу өрхийн эрүүл мэндийн төвүүд зүрх судас, чихрийн шижин зэрэг 5-6 төрлийн архаг өвчин, эмгэгийг бүрэн хянах боломжтой. Үүнийг идэвхжүүлэхийн тулд ᠌”хаалга баригч” тогтолцоог нэвтрүүлж, өрхийн эрүүл мэндийн төвийг иргэн бүрийн анхан шатны үйлчилгээний үндсэн цэг болгох бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 2025 оны тоон мэдээллээс харахад анхан шатны эмнэлэгт хяналтад байх бүрэн боломжтой 240 мянган иргэн лавлагаа шатлалын эмнэлгээс үйлчилгээ авсан байна. Үүнд зориулж нийт 211.5 тэрбум төгрөгийг зарцуулан, санхүүжилтийн давхардал үүсжээ. Яагаад гэвэл жил бүр ЭМЯ-наас хороо бүрийн хүн амын статистик тоонд үндэслэн нэг иргэнд оногдох үзлэгийн төлбөрийг тооцож олгодог. Гэвч дээрх  240 мянган иргэний адилаар өөрт оногдсон үзлэгийн төлбөрөө өрхийн эмнэлэг дээрээ ашиглалгүй дараагийн шатлал руу хандаж, зардлын цоорхой үүсгэж байгаад асуудал бий. Мөн улсын хэмжээнд тогтмол шилжин суурьшдаг хөдөлгөөнт 883 мянган иргэн байна. Энэ иргэдийн хувьд бүртгэлтэй хаяг дээрээ тогтвортой байдаггүй, хөдөө хот хоёрын хооронд тогтмол шилжин суурьшдаг байна. Тиймээс тухайн иргэн хаяг дээрээ байгаа эсэхээс үл хамааран тогтсон тоонд биш, иргэнээ дагаж үйлчилгээ үзүүлдэг, санхүүжилтээ оновчтой хуваарилдаг болгох шинэчлэлийг “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” журамдаа тусгаж өгсөн. Гуравдугаарт архаг хууч өвчнөөр өвчлөх магадлал өндөр, нас баралтын эрсдэлийг бууруулах боломжтой эрсдэлт бүлгийн иргэд рүү чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлнэ.

Тодруулбал, 2022 оноос хойш шинэчлэгдээгүй анхан шатны эмнэлэгт нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 30-121 хувь хүртэл нэмэгдүүлж, насны ангиллыг 1-7 хүртэл болгож тэлнэ. Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн зүрх судас, хорт хавдар зэргээс шалтгаалсан нас баралт эмэгтэйчүүдээс ойролцоогоор 2.5 дахин өндөр байна. Тиймээс Чингэлтэй дүүргийн санаачилж буй “Эрчүүд өөртөө хариуцлагатай” аян нь эрүүл мэндийн даатгалын салбарт хэрэгжиж буй шинэчлэлтэй уялдаж, эрсдэлт бүлгийнхний эрүүл мэндийн үйлчилгээнд анхаарах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд эхлүүлж буй ᠌”Эрчүүд өөртөө хариуцлагатай” аяны дараагаас эмэгтэйчүүдэд чиглэсэн хөтөлбөрийг эхлүүлэхээр судалж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19