Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо

Л.Бямбажав
2026/03/30

АНУ болон Монгол Улсын төрийн байгууллагын албан тушаалтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид “Хүүхэд хамгааллын компакт гэрээ”-ний (ХХКГ) хүрээнд жил бүр зохион байгуулдаг хоёр талт хэлэлцүүлэгт тав дахь удаагаа оролцож, өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, тулгамдсан сорилтыг онцлон хэлэлцжээ.

АНУ-аас ХХКГ-ний хэрэгжилтэнд зориулан 6.5 сая ам.долларын гадаад тусламжийг “Дэлхийн Зөн Монгол”, “Азийн сан” болон бусад дотоодын түнш байгууллагуудад олгож, Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

 Ерөнхийлөгч Трамп хүн худалдаалах гэмт хэргийн хор уршигтай тэмцэх АНУ-ын бодлогыг ахин шинэчилж байна. Үүнд, албадан хөдөлмөр ашигладаг залилангийн сүлжээнүүдэд хориг арга хэмжээ авах чиглэлд гаргасан засгийн газрын ололтыг онцолж, хүний наймаатай тэмцэх үндэсний шуурхай утасны санхүүжилтийг нэмэх, мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогчдод амьдралаа дахин босгоход нь дэмжлэг үзүүлэх чиглэлд орчин үеийн шинэ арга барил ашиглах бодлогыг тууштай баримтлах болно. “Америк нэгдүгээрт” зарчимд суурилсан гадаад тусламжийн бодлогын энэхүү шинэ эринд бид АНУ-ын гадаад тусламжийг засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдтэй шууд уялдуулж, Америкийн ард иргэдэд бодит үр өгөөж өгөх, Америкийг илүү аюулгүй, хүчтэй, чинээлэг болгоход анхаарч байна.

 Тус хэлэлцүүлгийн үеэр АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Нийл Вермиллион хэлсэн үгэндээ, “Өнөөдрийн хэлэлцүүлэг нь зөвхөн бидний хамтдаа хүрсэн ахиц дэвшлийг тэмдэглэх бус, харин энэ ололтоо урт удаан хугацаанд хадгалах бодит амлалтыг өгөх боломж юм. Хэрэв бид тэгж чадвал 6.5 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү компакт хөтөлбөрийн бодит үр дүн хүүхдүүд илүү аюулгүй, гэр бүлүүд илүү бат бэх болж, мөн “Монгол Улсад хүүхдийн эрх ашиг нэн тэргүүнд тавигдана, нэг ч хүүхэд мөлжлөгийн хохирогч болох ёсгүй” гэсэн энгийн зарчмыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг шударга ёсны тогтолцоо бий болсноор хэмжигдэх болно” хэмээн онцлов.

 Энэхүү хөтөлбөр нь манай улсын Ази тив дэх стратегийн нэгэн чухал түнш улстай хамтран хууль дээдлэх ёсыг бэхжүүлж, гэмгүй хүүхдүүдийг хамгаалахад чиглэж байна. Тус ХХКГ-ийн хүрээнд Монгол Улс хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, холбон зуучлах, мэдээлэх, хохирогчдод үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой ажиллагаанд мөрдөх журам, стандартыг боловсруулан баталж; хүүхдэд ээлтэй найман өрөөг тохижуулж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулж, мөн бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдүүдэд зориулсан үндэсний хэмжээний анхны нөхөн сэргээх төвийг тус тус байгуулсан байна. Эдгээр арга хэмжээ нь хохирогчдыг хамгаалахын зэрэгцээ голдуу хил дамнасан гэмт бүлэглэлийн сүлжээнүүдтэй холбогдон үйлдэгддэг хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд мөн хувь нэмэр оруулж байна.

Хэлэлцүүлэгт АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Нийл Вермиллион, Төрийн департаментын Хүн худалдаалахтай тэмцэх, хяналт тавих албаны ахлах зохицуулагч Марк Форстром, мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат нар оролцож үг хэлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19