Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна

Л.Бямбажав
2026/03/30

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, энэ онд хийх зарим ажлын талаар хэлэлцэв. Өмнөх хоёр шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 60 үүрэг даалгавар  өгсөн  бөгөөд хэрэгжилт 80.5 хувьтай байна.

Үүрэг даалгаврын хэрэгжилтээс дурдвал,

  • Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэг чиглэлийн дагуу 618 барилгад хяналт шалгалт хийж, 2 барилгыг зогсоосон, холбогдох байгууллагууд зөвлөмж хүргүүллээ.
  • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нөхөн тарилтыг хийж, хог хаягдалгүй орчин бий болгох үүрэг чиглэлийн дагуу 2026 онд 3062 мод бут, 424 метр урт ургамлан хашлага, 1.3 га зүлэгт талбайг нөхөн сэргээхээр тооцоод байна.
  • Уурын зуух болон хийн түлшинд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийн дагуу өнөөдрийн байдлаар 3950 өрхийг дулаалж, 2717 өрхөд хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулаад байна. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулах ажлыг бүрэн дуусгана.
  • Газар чөлөөлсөн талбайн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийн дагуу Сэлбэ төслийн хүрээнд 18 томоохон объектыг буулгаж, тээвэрлэж, цэвэрлэхээс 9 объектыг 100 хувь бүрэн дуусгалаа. Үүнээс гадна 5 айлын нэгж талбарыг бүрэн цэвэрлэж дууссан. Нийт ажлын гүйцэтгэл 57.2 хувьтай байна.
  • Камерын хяналтын дэд төвүүдийн ажлыг эрчимжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэж, сүйтгэсэн тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг зохион байгуулж, мэдээллийг тогтмол танилцуулах үүрэг чиглэлийн дагуу 2026 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар 3346 цэгийн 6655 ширхэг камерыг нэгдсэн болон дэд төвийн системд холбон ажиллаж байна. Мөн хувийн хэвшлийн 250 аж ахуйн нэгжийн 373 камерыг нэгдсэн системд холбосон. Энэ онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсвөөр шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулж, системийн хамрах хүрээг өргөтгөхөөр төлөвлөөд ажиллаж байна.
  • Зөвшөөрөлгүй болон эвдэрч гэмтсэн, өнгө үзэмжгүй 27 самбарыг албадан буулгасан, 278 хаягийн зөрчлийг арилгахаар мэдэгдэл хүргүүллээ.
  • Үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцэв. Эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар НХААГ-ын дарга Батцэцэг танилцууллаа.
    2026 онд нийслэлийн хэмжээнд нийт 373 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдгээрээс 98 ажилд гэрээ байгуулах эрх олгосон бол 56 төсөл, арга хэмжээний тендерийн үнэлгээ хийгдэж байна. Мөн 151 төсөл, арга хэмжээнд тендерийн материал хүлээн авч байна.
  • Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах даалгаврыг өгөв.
  • Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, удаашралтай байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээнд хяналт тавьж ажиллах
  • Орон сууцны хороолол дундах болон гэр хорооллын гудамж, явган хүний зам, автозамын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах ажлыг зохион байгуулах
  • Хүний хөгжил, соён гэгээрүүлэх чиглэлээр нийгмийн салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудаа эрчимжүүлэх зэрэг үүрэг өглөө.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 51 минутын өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 1 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 1 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 16 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 17 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 17 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 17 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 17 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна 19 цагийн өмнө
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу 20 цагийн өмнө
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна 20 цагийн өмнө
Г.Ариунбуян: Монголд дунд оврын хүчин чадалтай уурхайн долоо хоногийн ажлыг алба хаагчид 25 цаг хийсэн 20 цагийн өмнө
Сонсголгүй иргэд: Төр засаг биднийг малаас дор үзэж байна 20 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Хүүхдээ хамгаалъя гэвэл төрөөс ээж аавынх нь орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй 20 цагийн өмнө
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна 20 цагийн өмнө
Д.Одзаяа зөөврийн шүдний аппарат хандивлажээ 21 цагийн өмнө
ТОСК-ийн нэрийг ашигласан орон сууцны залилангийн тохиолдол нэмэгджээ 22 цагийн өмнө
Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилжээ 22 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшсэн 5 этгээд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл тогтоогдсон 22 цагийн өмнө
Вакцин нь нэвтрээгүй шүлхийн хэв шинжээр 779 мал өвчлөөд байна 22 цагийн өмнө