ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа

Б. Пагамдулам
2026/03/30

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хөдөө аж ахуйн салбар эрчимтэй хөгжиж, техник, технологийн шинэчлэл эрчимжиж байгаа нь мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээг улам нэмэгдүүлж буй юм. Энэ хүрээнд ХААИС нь сургалт, судалгааны орчноо сайжруулж, оюутнуудыг орчин үеийн техник технологид суралцах боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын “Нийгата Кубота” ХХК-тай тогтоосон түншлэл амжилттай үргэлжилж байна. Тус компани 13 жилийн өмнө сургалтын зориулалтаар хоёр трактор хандивлаж байсан юм.

Харин энэ удаад 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг оюутнуудын сургалт, судалгаанд ашиглуулахаар хандивлалаа. 

Энэхүү техник нь оюутнуудад орчин үеийн хөдөө аж ахуйн машин, механизмтай ажиллах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.



Мөн талууд Монгол Улсад газар тариалангийн үйлдвэрлэлд жолоочгүй трактор нэвтрүүлэх боломжийг судлах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал алхам болж байгааг онцоллоо. 

Ярилцлагынг эндээс үзнэ үү. 



0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19