АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв

Ц.Цэрэнбадам
2026/04/02

2025 оны арваннэгдүгээр сард иргэн Д нь эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” компанийн эмийн сангийн байршлыг холбогдох шинжээчийн дүгнэлтгүйгээр шилжүүлэх зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэнд хахууль санал болгосон хэрэг гарчээ.

Тодруулбал, тэрээр албан тушаалтанд кофе уух санал тавихдаа хоосон аяганд нэг сая төгрөг бэлнээр хийж, таглан өрөөнд нь үлдээсэн байна. Харин уг албан тушаалтан нь нийтийн албан тушаалтны хувиар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, уг үйлдлийг байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байна.

Улмаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хэлэлцэж, иргэн Д-ийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Шүүхийн шийдвэрт дурдсанаар, шүүгдэгч Д нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, санаатайгаар үйлдсэн нь гэрчүүдийн мэдүүлэг болон өөрийнх нь хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр хангалттай нотлогдсон байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаа хуульд нийцсэн, оролцогчдын эрхийг зөрчсөн ноцтой зөрчил илрээгүй гэж дүгнэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19