“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян төв аймагт үргэлжилж байна

Б. Пагамдулам
2026/04/03

Жил бүр Монгол Улсад хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “ Дэлхийн мөнгөний долоо хоног ” аян энэ жил “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриа дор 2026 оны 3-р сарын 19-ний өдөр Улаабаатар хотод эхэлсэн юм. 

Гурван долоо хоног үргэлжлэх аяны хүрээнд орон даяар хүүхэд залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зэрэг нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулагдан үргэлжилж байна.


Тэгвэл өнөөдөр буюу 2026 оны 4-р сарын 3-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод “Мөнгөө ухаалгаар удирдъя” өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагджээ.

Тус арга хэмжээг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран зохион байгууллаа. 

Уг арга хэмжээг нээж Төв аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар хүүхэд залууст хандан мэндчилгээ дэвшүүлж мөнгөө ухаалгаар удирдах дадлыг өөртөө хэвшүүлэхийг уриалжээ.

Хадгаламжийн даатгалын корпорациас хүүхэд залуусын санхүүгийн мэдлэгийг сорьсон Кахуут хөгжөөнт тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг хуримтлалын дадал, хандлагын нэмэгдүүлэх зорилгоор “Хадгаламжийн эрхийн бичиг”-гээр шагнаж урамшуулсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19