А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан

Ц.Цэрэнбадам
2026/04/08

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 2026 оны 3 дугаар сарын гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

Өнгөрсөн сарын байдлаар Улаанбаатар хотод нийт 9969 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ тодорхой үр дүнгээ өгч эхэлж байгааг харуулж байгааг албаныхан онцоллоо.

Тодруулбал,
○ Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1529 бүртгэгдэж, өмнөх оноос 78 тохиолдлоор буурсан байна.
○ Хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 33 хувиар буурсан нь урьдчилан сэргийлэх ажил эрчимжиж байгааг илтгэж байна.

Харин зарим төрлийн гэмт хэрэг өсөлттэй гарчээ. Үүнд:
● Залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 892 тохиолдлоор өссөн бол
● Зам тээврийн осол 1651 бүртгэгдэж, 10 хувиар нэмэгдсэн байна.

Эдгээр үзүүлэлттэй холбогдуулан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр "Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг “хар цэгүүд”-ийг тогтоон, камержуулалтыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг сайжруулахад чухал нөлөө үзүүлж байна. Мөн хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, зөв төлөвшилтэй иргэн болгох зорилготой “Монгол хүн” хөтөлбөрийг өргөжүүлэх нь урт хугацаанд гэмт хэргийн бууралтад бодит хувь нэмэр оруулна. Цаашид залилах гэмт хэрэг, зам тээврийн ослын өсөлтийг бууруулахад иргэдийн оролцоо, сэрэмжлүүлэг мэдээлэл, технологид суурилсан хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг нь харагдаж байна" гэлээ.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19