Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2026 оны 04 дүгээр сард Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумдуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Орхон, Дархан, Шарын гол сумдад товлосон хугацаандаа буюу 2026 оны 04 дүгээр сарын 03, 09-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээг сумдад зохион байгуулахдаа орон нутгийн тариаланчдын зөвлөгөөн, ажил олгогчдын зөвлөгөөн зэрэг иргэдийн оролцоо, цаг завыг хэмнэж, төрийн үйлчилгээг нэг доороос авах боломжийг бүрдүүлэн аймгийн Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран зохион байгуулснаараа иргэдийн талархлыг хүлээсэн үр дүнтэй ажил болж байна.
МАНАЙ ӨДӨРЛӨГТ ИРСНЭЭР:
ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛГЭХ
ХЭМЖИЛ ЗҮЙН ХЯНАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ
БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ
ҮНЭТ МЕТАЛЛЫН СОРЬЦ ТОГТООХ ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
СОРЬЦЫН ХЯНАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ
ИТГЭМЖЛЭГДСЭН СОРИЛТЫН ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
СТАНДАРТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ АВАХ
ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ зэрэг чиг үүргийн үйл ажиллагааг сумын иргэдэд сурталчлан, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахыг зорин ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна