39 дэх удаагийн “Номын баяр” ирэх сарын 15-17-нд болно

Ц.Цэрэнбадам
2026/04/16

Энэ жилийн хаврын "Номын баяр"-ыг тавдугаар сарын 15-17-нд зохион байгуулахаар товоо зарлажээ.

“Номын баяр” жилээс жилд өргөжин тэлж, энэхүү үйл ажиллагаанд дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирдэг бол 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаачид тогтмол оролцдог байна.  2018 оны “Номын баяр”-аас эхлэн “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа өргөжүүлжээ. 

Хаврын “Номын баяр”-аар 2026-2027 оны хичээлийн жилд “Сэтгэлийг тэжээх 50 ном”-ын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулахаар зэхсэн байна. Энэ нь бусдыг хайрлах, хүндлэх, ойлгох ухааныг мэдрүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн “Номын баяр”-аар Ерөнхий боловсролын сургуулиудад унших 50 ном санал болгохоос гадна 2025-2026 оны уншлагын нэг жилийн ажлаа дүгнэх аж. Уг ажил нь хүүхдүүдийг номд дуртай, хэвшилтэй болгох зорилготой. Энэ жилийн тухайд “Байгаль экологийн тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдааныг зарласан бөгөөд байгаль орчныг хамгаалах, экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүн ба байгалийн зохистой харилцааг төлөвшүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.

Уншлагын уралдаанаар дамжуулан уншигч олон нийтийн байгальд хандах зөв ухамсар, ээлтэй хандлагыг төлөвшүүлэх, байгалийн баялаг, унаган соёлоо хайрлан хамгаалах сэдлийг өрнүүлэх, мөн экологийн чиглэлээрх бүтээлч санаа, шинэ шийдлийг дэмжих, нөгөөтээгүүр хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, нийтийн уншлагыг дэмжих, ном сурталчлах, ном хэвлэлийн салбарыг өргөн хүрээнд дэмжихэд “Байгаль экологийн тухай 50 ном” уралдааны зорилтууд чиглэжээ. 


0
angry
1
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19