2026 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 20:50 цагт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 4 дүгээр давхрын 10 тоотод гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллан, иргэн У-ийн эзэмшлийн 106 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц бүрэн шатаж байсныг унтраажээ.
Мөн утаажилтын бүсээс нийт 123 иргэнийг (58 насанд хүрэгч, 65 хүүхэд) аюулгүй бүсэд гарган, болзошгүй эрсдэлээс сэргийлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна