Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрлээ

Л.Бямбажав
2026/04/24

Жил бүрийн дөоөвдүгээр сарын 23-ны өдөр монгол бөхөн хамгаалах өдөр тохиодог. 

Ил өдрийн хүрээнд тус аймгийн Байгаль орчны газраас монгол бөхөнгийн онцлог, хэв шинж түүнийг хамгаадах, бахархах, танин мэдүүлэхээр олон нийтэд чиглэсэн сургалт мэдээлэл, танин мэдэхүйн олон талын үйл ажиллагааг зохион байгуулдаг аж. Тухайлбал, “Эко” клубын сурагчидтай хамтран булаг шандын эхийг хамгаалах мөн автомат камер суурилуулан хөдөлгөөнийг нь ажиглах, ард иргэдэд холбогдох хууль тогтоомжийг танилцуулах, малчдад малын бэлчээрийг хуваарьтай ашиглах зөвлөмж хүргэх гэх мэт цогц ажлуудыг тогтмол зохион байгуулсаар иржээ. 

Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэгдэн, Амьтны аймгийн тухай хуулийн (1995) нэн ховор амьтдын ангилалд орсон монгол бөхөнгийн тархацын  70-80 хувь нь Говь-Алтай аймагт байдаг. 

Зөвхөн манай орны Говь-Алтай, Ховд, Увс аймагт байдаг ч цөм сүрэг нь тус аймгийн Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Тонхил, Төгрөг, Халиун сум мөн Бигэрийн хоолойгоор тархан нутагладаг ажээ.

Монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж 2014 оны байдлаар тоо толгой нь 14,000-д хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь 2016 оны сүүлээр бог малын мялзан өвчний улмаас 53 хувь нь хорогдож 2017 оны намар 3000 орчим монгол бөхөн тоологдож байсан аж. Тэгвэл өдгөө тоо толгой нь даруй 28 мянгад хүрсэн байна хэмээн Говь-Алтай аймгийн БОГ-ын дарга  Д.Батмагнай онцлон мэдээлэв. 

Монгол бөхөн нь эртний хэв шинжээ хадгалж ирсэн цорын ганц нэн ховор амьтан гэж нэрлэгддэг билээ. Ташрамд, Монгол бөхөнгийн тухай хэд хэдэн сонирхолтой баримтууд бий. 

-Мөстлөгийн үеэс өдийг хүртэл зөвхөн Монголд амьдарч байгаа амьтан  бол Монгол Бөхөн юм. 

-Эрийг нь хэржин, эмийг нь хэрэгчин төлийг янзага гэнэ.

-Эр бөхөн Ооно л эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй.

-115 см-ын урт биетэй, зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг.

-5 сар орчим хээлээ тээж 6 сард 1-2 янзага гаргадаг бөгөөд эмэгчин нь ихэрлэх магадлал ихтэй бөгөөд арван зургаа хүртэл хувь нь үргэлж ихэрлэдэг.

-Монгол бөхөн 10-12 жил амьдрах чадвартай.

-Говийн хялгана, таана, хөмүүл, баглуур, шарилж зэрэг гучаад төрлийн өвс ургамлаар хооллдог. Хавар өвс ногоо нялх шүүслэг үед бол бараг ус уудаггүй байна.

-Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдлан давхидаг.

-Бөхөнгийн монхор хамар нь хурдан гүйхэд хүйтэн агаар уушигт нь оруулахгүйн тулд зохиолдсон байдаг байна.

-Сүрэглэж бөөнөөр явдаг энэ амьтан бэлчээрийн ургамлыг эргэлтэнд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж хорголоороо говь цөлийн бүсийн хөрсийг бордон ургамлан нөмрөгийн бүтээмжид сайнаар нөлөөлдөг аж.


0
angry
0
care
0
haha
2
liked
4
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19