Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээ 183.5 мянган тоннд хүрлээ

Л.Бямбажав
2026/04/25

Үүнээс 86 хувийг БНХАУ руу гаргасан байна. Нийт экспортын 75 хувийг таримал ургамал, ургамлын гаралтай, 24 хувийг боловсруулсан бүтээгдэхүүн эзэлсэн бол модон материал нэг хувь байгаа юм. Таримал бүтээгдэхүүний экспортын дийлэнхийг рапс, тэжээлийн хивэг, өвс бүрдүүлжээ. Гол нэр төрлийн таримал ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс дурдвал рапс 100.8 мянган тонн, тэжээлийн өвс 23.7 мянган тонн, хивэг 27.9 мянган тонн, төмс 10.8 мянган тонныг экспортлосон байна. Мөн чацаргана болон луувангийн шүүс, хушны самар зэрэг бүтээгдэхүүнүүд бага хэмжээгээр гарчээ. Эдгээр үзүүлэлт нь ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт тогтмол өсөлттэй, зах зээлийн төвлөрөл өндөр хэвээр байгааг албаныхан онцоллоо.

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын эрчимтэй өсөлт нь газар тариалангийн салбарт шинэ боломж, сэргэлт болж байна. Тухайлбал, тариаланчдын сэлгээний таримлын сонголтыг өргөжүүлж, хөрсний үржил шимийг дэмжин, ургацын өгөөжийг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж буй юм. Ингэснээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж дээшилж, эдийн засгийн үр ашиг улам нэмэгдэн, салбарын тогтвортой өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19