Галт тэрэг саатуулсан зөрчлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлжээ

O.Аззаяа
2026/04/28

Тээврийн прокурорын газраас улсын хэмжээнд 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар бүртгэгдсэн Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлд заасан “Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих” 19 зөрчилд хяналт тавилаа.   

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 40 дэх хэсэгт заасан “Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсхүл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн” зөрчил 9, Зөрчлийн  тухай  хуулийн 14.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Төмөр замын тусгай бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, үйл ажиллагаа явуулсан, галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулсан, зогсоосон, хөдлөх бүрэлдэхүүний дээвэр, гишгүүр  дээр зорчсон, төмөр зам дээр эд зүйл байрлуулсан, мал, ердийн хөсгийг төсөр замын гарамгүй хэсгээр гаргасан”  зөрчил 10 гарсан байна.  

Тухайн зөрчлийн улмаас 2,179,261 төгрөгийн хохирол учирсныг зөрчил үйлдсэн иргэдээс нөхөн төлүүлсэн.

Төмөр замын тээврийн хууль зөрчих зөрчил гарсан нутаг дэвсгэрийн байдлаар ангилбал Улаанбаатар хотод 5, Дорноговь аймагт 4, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт тус бүр 3, Хэнтий аймагт 1 зөрчил бүртгэгджээ.

Төмөр замын бүс нь өндөр эрсдэлтэй бүс тул явган зорчигчид зөвхөн зориулалтын гарц, нүхэн гарцаар зам гарч хэвших, галт тэрэг ойртож байгаа үед төмөр зам руу ойртохгүй, зам дээр зогсохгүй байх, чихэвч зүүсэн үедээ төмөр замын гармаар гарахгүй байх, төмөр зам орчимд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй, тоглуулахгүй байх, төмөр замын зориулалттай бүсэд иргэд мал бэлчээхгүй байх шаардлагатай.

Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар нь:  

  • Төмөр замын гарам дээр замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиж, ойртож ирж буй галт тэргийг өнгөрөөж хөдөлгөөнөө үргэлжлүүлэх,
  • Зогс тэмдэг, дохиог заавал дагаж мөрдөх, гармын хориг хаалт бууж эхэлсэн тохиолдолд зогсож хүлээх, галт тэрэг ойртож байвал хурд нэмэх биш бүрэн зогсох,
  • Замын хөдөлгөөний түгжрэлтэй үед төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг ирж байхад гарам дээр саатахгүй  байхад анхаарах шаардлагатайг Тээврийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна.

 


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19