Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой ноцтой хэрэг энэ сарын 24-ний өдөр гарсан. Тодруулбал ЕБС-ийн 9-р ангийн сурагч, 11-р ангийн сурагчийг зодож, нүүр, хамрын хэсэгт гэмтэл учруулжээ.
Хохирогч охин одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба унтуулагатайгаар хамрын хагалгаанд орохоор болжээ.
Тус хэрэгт 9-р ангийн сурагч болон 11-р ангийн сурагчаас гадна ангийн зургаан хүүхэд хараад зогсож байсан. Цонх, хаалгыг битүүлж бүлэглэж оролцсон гэх зураг бичлэгийг олон нийтэд ил болгоод буй. Мөн үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн гэх 9-р ангийн сурагчийн ар гэр хохирогч охины гэр бүлтэй зүй бусаар харьцаж, мөнгө өгье гэх байр суурийг илэрхийлсэн талаар хохирогч охины эгч ярьсан юм. Энэ хэрэг нь Архангай аймгийн Цагдаагийн газар шалгагдаж байна.
Ярилцлагыг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна