Нэрт хуульч Д.Дэмбэрэлцэрэнгийн нэрэмжит эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Л.Бямбажав
2026/04/30

"СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулиас Монгол Улсын гавьяат хуульч, Дээд шүүхийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, УИХ-ын гишүүн агсан, Монгол Улсын нэрт хуульч Д.Дэмбэрэлцэрэнгийн нэрэмжит эсээ бичлэгийн уралдааныг жил бүр Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү уралдаан нь залуу үеийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, шүүмжлэлт сэтгэлгээ болон нийгмийн асуудлыг эрх зүйн өнцгөөс задлан шинжлэх чадварыг хөгжүүлэх зорилготой юм.

Энэ жилийн уралдаан орчин үеийн нийгэм, эрх зүйн тулгамдсан асуудлыг хөндсөн дараах хоёр үндсэн  сэдвийн хүрээнд зохион байгуулагдав:

• Хиймэл оюун ухаан ба эрх зүй
• Ялгаварлан гадуурхалт, дэг журам ба эрх зүй
Энэ удаагийн тэмцээнд нийслэл болон хөдөө орон нутгаас нийт 100 гаруй сурагч эсээг ирүүлсэнээс шилдэг 12 эсээг хоёрдугаар шатанд шалгаруулж, шүүгчдийн үнэлгээгээр дараах сурагчид шагналт байранд шалгарлаа.
I байр Т.Бүжинлхам – 21-р сургууль
II байр Д.Ариунсувд – 119-р сургууль
III байр Х.Розогуль – Хэнтий аймаг, Бор-Өндөр ЕБС
Тусгай байр Б.Тэмүүлэл – Дорнод аймаг, Дашбалбар ЕБС
М.Золбоо – Жаргалан Олон Улсын Сургууль
Энэхүү уралдаан нь ирээдүйн хуульч, эрх зүйч мэргэжилтнүүдийн сэтгэлгээ, мэдлэг, нийгмийн хариуцлагыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.



0
angry
1
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19