"Уур амьсгалын өөрчлөлт дэх мал аж ахуйн асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Л.Бямбажав
2026/04/30

Ирэх сарын 6-нд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэх арга технологийг сайжруулах асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно

Монгол Улс болон БНХАУ, Швейцарь, Канад улсын эрдэмтэн, судлаачид оролцох бөгөөд бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд болох аж. 

Мөн хүлэмжийн хийн ялгаралт, түүнийг бууруулах арга зам, бэлчээрийн малын генетик нөөц, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөн дэх бэлчээрийн экосостемийн өөрчлөлт, хөрсний органик нүүрстөрөгчийн шингээлт, мал аж ахуй эрхлэх арга туршлага, малчдын залгамж халаа, тэжээлийн олон наст буурцагт ургамлыг тариалах, туршлага, шинэ төрлийн тэжээлийн малын ашиг шимд үзүүлж буй нөлөө, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, үнэлгээ зэрэг 40 гаруй сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлнэ.

Тус хуралд Канад улсын Саскачеваны Их Сургуулийн Тариалангийн хөгжлийн төвийн судлаач, эрдэмтэн Билигэтү Билл, Швейцарын халуун орны болон нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгааны хэлтсийн судлаач Якоб Зинсстаг, БНХАУ-ын Ланжоугийн их сургуулийн багш, судлаач Лонг Руйжун, Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн бэлчээрийн шинжлэх ухааны коллежийн багш, судлаач Ли Жигуо нар оролцох юм.

Түүнчлэн тус сургуулийн Хээрийн шинжлэх ухааны коллежийн багш, судлаачид зэрэг олон улсын  их сургууль, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид болон ХХААХҮЯ, харьяа байгууллага, ХААИС, МУИС болон Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19