Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Л.Бямбажав
2026/05/01

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ)-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэнг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд салбарын холбоодтой уулзахад арьс ширний салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, үнэгүйдээд буй арьсыг эдийн засгийн эргэлтэд оруулан малчдын орлогыг нэмэгдүүлэх асуудлаар тус холбооноос бүтээлч санал гарсныг тэмдэглэж, Эмээлт эко АҮП-ийн бүтээн байгууулалтыг эрчимжүүлэн ашиглалтад оруулах асуудалд онцгойлон анхаарахаа илэрхийлэв.

Арьс ширний 23 үйлдвэрийг үе шаттайгаар Эмээлтэд нүүлгэн шилжүүлснээр технологио шинэчлэх, Монголын арьс ширний үйлдвэрүүд LWG гэрчилгээтэй болох,  дээд зэргийн тогтвортой гарал үүслийн бүсэд багтах, бэлчээрээс бүтээгдэхүүн хүртэлх нэмүү өртгийн сүлжээний бүрэн үйл ажиллагаа явуулах, "Цагаан алт" хөтөлбөрийн арьс ширний экспортын зорилтыг биелүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.

Сайд Ц.Идэрбат суурь асуудлаа шийдвэрлэхийн тулд малчдын бэлтгэж буй арьсны чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд 5 сумыг сонгон малын өвчлөлийг арилгах, арьс ширийг стандартын дагуу боловсруулж, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх,  эргэлтэд оруулах чиглэлээр анхны загвар зургийг гаргахыг ХХААХҮ-ийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Дондогдоржид даалгалаа.

Жишээлбэл, хуучнаар Худалдаа бэлтгэлийн ангийн загварыг шинэчлэн гаргах, түүхий эдийн ахисан шатны боловсруулалтыг хийх, арьс шир бэлтгэхэд тулгамдаж буй малын паразиттах, нядлах үеийн исгэлт, тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэж  эргэлтэд оруулах суурь асуудлыг шийвэрлэхээр зорьж буй юм.

 МАШҮХ-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэн хэлэхдээ энэ жил дотоодын ААН-үүдээс арьс ширээ технологийн дагуу боловсруулж нийлүүлэхэд үхрийн арьс 30-35 мянган төгрөг, ямааны арьс 80 мянган төгрөг хүрснийг онцолж, арьс ширний анхан шатны боловсруулалт, тээвэрлэлт чухлыг тэмдэглэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 44 минутын өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 1 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 3 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 3 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 18 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 23 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 2026/07/19
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 2026/07/19
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 2026/07/19