“Дүнжингарав-2026” хурдан морины уралдаан Хүй долоо худаг, Цагаан хөтөлд 3 насны ангиллаар зохион байгуулагдаж байна.
Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хувцасны стандартын хэрэгжилтэд ХГБХХЕГ, СХД-ийн ХГБХХХ-ийн албан хаагчид хяналт тавин ажиллаж байна.
Их насны ангилалд 71 хүүхэд гараанд гарч шүдэлгээгээр 16 хүүхэд хасагдаж, 55 хүүхэд уралдааны замд гарсан. Мориноос унаж, бэртсэн хүүхэд байхгүй талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна