Өнөөдөр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, У.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Ш.Ёл нар Сэргэлэн суманд ашиглалтад орсон орон сууцанд амьдрах 7 өрхөд байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.
Дорнод аймгийн төсвөөс 70 хувь, сумын төсвөөс 30 хувийн хамтарсан төсвөөр өнгөрсөн жилүүдэд Баян-Уул, Баяндун, Гурванзагал, Дашбалбар, Матад, Чойбалсан, Чулуунхороот, Сэргэлэн сумдад нийт 76 айлын төрийн албан хаагчийн орон сууцны барилгын ажлыг хэрэгжүүлж ашиглалтад оруулаад байгаа юм.
Энэ онд үргэлжлүүлэн улсын төсөв болон аймаг, сумын хамтарсан төсвөөр 6 суманд 64 айлын орон сууцны барилгын ажлыг хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна