Тэрбум мод сан уулын ойжуулалт хийх бүсээ таван аймгаар тэллээ

Л.Бямбажав
2026/05/08

2022 онд байгуулагдсан Тэрбум мод сан өнөөдрийн байдлаар 3,5 сая мод тарьж, 90 хувь нь ургаад байна.

Өмнө нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын шатсан ойг нөхөн сэргээсэн юм. Ингэснээр 3,2 сая модыг тарьж ургалтад нь хяналт тавин ажиллаж байна. Энэ хавар хангайн бүсийн ойн сан бүхий Архангай, Завхан, Булган, зүүн бүсээс Хэнтий болон Дорнод аймагт уулын ойжуулалт хийхээр ажлаа эхлүүллээ. 

Хамтран ажиллах гэрээнд  Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа  болон ойжуулалт хийх аймаг, сумдын засаг дарга нар, мөн аймгийн байгаль орчны газрын дарга, сум дундын ойн анги, ойн мэргэжлийн ААН-үүдийн удирдлагууд гарын үсэг зурж баталгаажуулав. 

Архангай, Булган, Завхан, Хэнтий болон Дорнод аймгийн ойн сан бүхий 11 газарт 800 га-д уулын ойжуулалт хийж, 2 сая мод тарина.

Гэрээг гурван жилийн хугацаатай байгуулж, ойжуулалтын ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гурван жилийн дараа гэрээнд заасан тоо ёсоор нь Ойн санд модоо хүлээлгэн өгөх юм. Сонгосон таван аймаг нь Монгол орны ойн сан бүхий аймгууд бөгөөд хүний буруутай үйлдлээс болж, шатсан эсвэл хууль бусаар их хэмжээгээр мод бэлтгэж, доройтсон ойг нөхөн сэргээх юм. Ийнхүү доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор томоохон талбайг хамарсан уулын ойжуулалт хийх нь биологийн олон янз байдлыг хамгаалах улмаар мод нь тухайн нутгийнхаа усны эх ундарга болсон цэвдгийг барьж байдаг тул экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой. Эдгээр газарт уулын ойжуулалтыг цаг алдалгүй хийхгүй бол ойн хэв шинжээ алдаж, хээрших эрсдэлтэй тул ийнхүү дээрх аймгуудад ойжуулалтын ажлыг эхлүүлж байна.

Гэрээнд заасан модоор ойн сан хүрээгээ тэлснээр  байгаль экологид төдийгүй тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хувьд бэхжиж, энэ салбарт цаашдаа тогтвор суурьшилтай  ажиллах үндэс суурь нь болно. Иймээс аймаг, сумын нийгэм эдийн засгийн хөгжилд ч Тэрбум мод сан хувь нэмрээ оруулж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 43 минутын өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 1 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 3 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 3 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 18 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 23 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 2026/07/19
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 2026/07/19
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 2026/07/19