Тодруулбал, маргааш /2025.05.09/ Ховд аймаг-ийн Дөргөн сум үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой болон БНМАУ-ын начин Л.Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан зохион байгуулагдана. Дөргөн сумын 70 жилийн ойн баяр наадам ирэх долоодугаар сарын 24-27-нд болохоор товлогдсон бөгөөд өдгөө улсын залуу начин Г.Дармаажанцан нутгийнхаа нэрийг гарган барилдаж буй юм.
Харин тавдугаар сарын 10-ны ням гарагт “Баянзүрх хайрханы хишиг” барилдаан зургаан жилийн дараа дахин үзэгчдийн хүртээл болно. Анх 2007 онд эхэлсэн тус барилдааны өнгөрсөн жилийн түрүүг улсын арслан Ц.Бямба-Отгон хүртэж, үзүүрт улсын заан Б.Бат-Өлзий шалгарч байжээ.
Мөн энэ сарын 10-нд Баруун-Урт хотноо “Жавхлант шарга” холбооны 30 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Тус барилдаанд улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглохоор болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна