GLOBAL HR INSTITUTE
Хиймэл оюун ухаан, технологи хүний нөөцийн ажлыг хэрхэн өөрчилж байна вэ? — бодит тоо, бодит шийдэл
Монголд хүний нөөцийн салбар аажмаар боловч тогтвортой хувьсаж байгаа үед 1,500 гаруй байгууллага, 40,000+ ажилтан цахим цаг бүртгэл, хүний нөөц бүрдүүлэлт, ажилтны эрүүл мэнд, сэтгэл зүйд зориулсан дэвшилтэт шийдлүүдийг хүний нөөцийн бодлогодоо нэвтрүүлж эхэлжээ.
Энэхүү шийдлүүд нь хүний нөөцийн мэргэжлийн цагийг үр бүтээлтэйгээр хэмнэхээс гадна үндсэн ажлын цагийг хүнтэйгээ ажиллахад, байгууллагын соёлыг бүтээхэд, стратеги төлөвлөхөд зарцуулах боломжийг олгож байна.

Глобал Эйч Ар Институтаас 2026 оны 1-р улирлын байдлаар 1000 гаруй идэвхтэй харилцагч байгууллага болон хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй ажиллах хүчнээс түүвэр хэлбэрээр “HR Trendy Products” асуулга, судалгаа зохион байгууллаа.
Байгууллагын хүний нөөцийн уламжлалт арга барилд ухаалаг, шинэлэг шийдлийг санал болгож буй ТОП 10 бүтээгдэхүүн үйлчилгээг бодит хэрэгцээ, нөлөөлөл, зах зээлийн хамрах хүрээгээр нь эрэмбэлэн хүргэж байна.
1. Timely — Цаг бүртгэл ба цалин тооцооллын ухаалаг платформ
GPS байршил, WiFi таних, QR гэсэн гурван аргаар ирц бүртгэж, цагийн нэгдсэн тайлан,
автомат цалин тооцоолол, байгууллагын дотоод үйл ажиллагааг дэмжих 20 гаруй
нэмэлт функцуудыг нэг системд багтаана.
7505-9955 | www.timely.mn

2. ELSA Speak AI — Хиймэл оюун ухаанд суурилсан англи хэлний платформ
Дэлхийн 195+ улсад ашиглагддаг AI хэл сургалтын платформ. Ажилтны яриаг задлан шинжилж, дуудлага, өргөлт, дүрэм, чөлөөтэй ярих чадвар тус бүрд тохирсон хувийн хөтөлбөр боловсруулна.
7299-0388 | www.elsa-ai.mn |

3. Smart HCM — Хүний нөөцийн цогц систем
Бүх төрлийн байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, бүртгэл, бүрдүүлэлт, өдөр тутмын хөдөлмөрийн харилцаа, тайланг нэг платформд удирдах цогц систем. 20 000+ байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг.
7701-9090 | [email protected] | www.smartsoftware.mn

4. Oneplace.HR — Хиймэл оюун ухаанд суурилсан хүний нөөц бүрдүүлэлтийн платформ
+976 80019922 | [email protected] | oneplace.hr
5. Ажилтны тэтгэврийн сан - Мандал хуримтлал
Манай улсын тэтгэврийн тогтолцоо нь иргэдэд хуримтлал үүсгэх боломжийг дэмждэггүй системтэй учир тэтгэвэрт гарч буй хүн цалингийн 35%-аар тэтгэвэр авч байна. Ажилтнууд ажиллаж буй хугацаандаа хуримтлалтай болох, ирээдүйдээ итгэлтэй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бий болсон “Ажилтны тэтгэврийн сан” юм.
Ажил олгогч болон ажилтан хамтран сар бүр хуримтлуулна. Жишээ нь:
7575-9911 | [email protected] | mandalasset.mn
6. MindX+ — Ажилтны сэтгэл зүй, сайн сайхан байдлыг хэмжих өгөгдөлд суурилсан платформ
8 жилийн туршид мэргэжлийн сэтгэл судлаачдын боловсруулсан, Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон сайн сайхан байдлын платформ. MindX+ нь байгууллагын ажилтнуудын сэтгэл зүйн төлөв, ажлын ачаалал, соёлын нийцэл зэрэг далд хүчин зүйлсийг бодит өгөгдөл болгон хэмжиж, удирдлага болон хүний нөөцийн шийдвэр гаргалтыг илүү хурдан, оновчтой болгодог.
Ажлаас халшралд орсон ажилтны бүтээмж дунджаар 35%-аар бага, сэтгэл ханамжгүй ажилтан ажлаас гарах эрсдэл 2.6 дахин өндөр байдаг.
Иймээс байгууллагууд харагдахгүй байгаа асуудлыг ойлгож, цаг тухайд нь зөв шийдвэр гаргахад өгөгдөлд суурилсан шийдэл зайлшгүй шаардлагатай.
7507-1100 | info@mindxplus | mindxplus.com
7. IHCM Mongolia — Зүүн өмнөд Азиас мэргэшсэн ажилтан нийлүүлэх үйлчилгээ
46 жилийн олон улсын туршлагатай IHCM нь Бангладеш, Непал, Энэтхэгийн MONTAGE Политехник коллежийн гэрчилгээтэй мэргэшсэн, хариуцлагатай, тогтвортой ажиллах ажилтнуудыг зочлох үйлчилгээ, барилга, үйлдвэрлэл, логистик, уул уурхай зэрэг 7+ салбарт нийлүүлдэг.
976 88885046 | [email protected]
8. Бадарчин Employee Well-being service — Дижитал системд суурилсан ажилтны эрүүл мэндийн цогц шийдэл
2023 оноос ажиллаж буй, Монголдоо анхдагч бөгөөд цорын ганц байгууллага дээр дуудлагаар очиж үйлчилдэг эрүүл мэндийн платформ. Оффис бариа засал, бясалгал, иог, хоол зүй, сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэндийн үзлэгийг нэг дороос хүргэнэ.
72-200-300 | [email protected] | badarchin.com
9. Gymhub — Фитнесийн нэгдсэн платформ
Нэг гишүүнчлэлийн эрхээр 20 хүртэлх фитнес заалд хязгааргүй нэвтрэх боломжийг зөвхөн байгууллагуудад санал болгодог ажилтны эрүүл мэндийн дэмжих платформ.
7748-7474 | [email protected] | gymhub.mn
10. Global HR Forum — Хүний нөөцийн олон улсын форум & бизнес аялал
Жил бүр зохион байгуулагддаг БНСУ-н Сөүл хотод Global HR Forum нь HR мэргэжилтнүүдийг дэлхийн шилдэг туршлага, шинэ трендүүдтэй холбодог томоохон олон улсын арга хэмжээ. Аяллын мэргэшсэн зөвлөх Хаан трэвелтэй хамтран форумд оролцогчдод зориулсан бизнес аяллыг тогтмол зохион байгуулдаг.
Дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэлийн линк: https://forms.gle/2pinkPojanUSgVu19
80583888 | [email protected]
— Global HR Institute, 2026 —
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна