Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаярт гурван сарын цалингийн 30 хувиар хасах хариуцлага тооцжээ

O.Аззаяа
2026/05/12

Дуучин Б.Амархүүг тоглолт хийх үед Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр хүний эрх зөрчсөн гэж ХЭҮК үзсэн юм.  

Эргэн сануулбал, дуучин Б.Амархүү Увс аймагт тоглолт хийх үед тус аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр удаа дараа постоор мэдэгдэл хийсэн. С.Анхбаяр өөрийн цахим хуудаснаа, "Хар тамхичныг үзээгүй нь зөв шүү дээ. Бүр яагаад цаг гаргаж өгдөг юм. Зарим зүйлийг жигшиж байх хэрэгтэй шүү. Хар тамхичинд цаг гаргаж өгсөн театрын удирдлагуудад хариуцлага тооцуулна" гэж байр суурь илэрхийлж байсан билээ.  Энэ талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, "Тухайн иргэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож, хууль ёсны шийдвэрийн дагуу хариуцлагаа хүлээгээд дууссан. Гэтэл өмнө ял шийтгэл эдэлж байсан гэх үндэслэлээр урлаг уран сайхны үйл ажиллагаа явуулахад нь саад учруулах, хориглох нь хүний эрхийн зөрчил. Тиймээс Комиссын гишүүний шаардлага хүргүүлнэ" гэсэн байдаг. Тэгвэл уг асуудалд холбогдуулан Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаярт гурван сарын цалингийн 30% хасах хариуцлага тооцохоор болсон байна. 


4
angry
0
care
8
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19