Ургамал хамгааллын ирээдүйн мэргэжилтнүүдэд зориулсан өдөрлөг боллоо

Л.Бямбажав
2026/05/12

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ургамал хамгааллын газар Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-экологийн сургуультай хамтран “Ургамлын эрүүл мэнд – Ургамал хамгаалал” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд агрономи болон ургамал хамгааллын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд мэргэжил сурталчлах үйл ажиллагаа, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, мэдлэг сорих тэмцээнүүдийг зохион байгуулав. Энэхүү өдөрлөгт Ургамал хамгааллын газрын удирдлагууд оролцон ирээдүйн ургамал хамгааллын мэргэжилтнүүдийн оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл, танилцуулга хийлээ. Өдөрлөгт ХААИС-ийн Агро-экологийн сургуулийн төгсөгчид оролцож ажил, мэргэжлийнхээ талаар танилцуулж, оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Түүнчлэн Ургамал хамгааллын газраас Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдрийг тохиолдуулан “Ургамлын эрүүл мэнд Ногоон ирээдүй” мод тарих өдөрлөгийг зохион байгуулж, Тужийн нарсан ойд 100 ширхэг нарс мод тарин, байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах, ойн нөхөн сэргээлтийг дэмжих үйлсэд хувь нэмэр орууллаа.

Мөн хүүхэд багачуудын экологийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Ургамал хамгааллын олон улсын конвенцоос эрхлэн гаргасан “Эрүүл ургамал – Эрүүл дэлхий” цуврал номыг түгээж, ерөнхий боловсролын 1–6 дугаар ангийн сурагчдад зориулсан “Ургамал яагаад өвддөг вэ?” сэдэвт танин мэдэхүйн сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтын үеэр ургамлын өвчин үүсэх шалтгаан, ургамлыг хамгаалах арга зам, байгаль орчноо хайрлан хамгаалах зөв дадлын талаар хүүхэд багачуудад ойлголт өгсөн юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Ургамал хамгааллын олон улсын конвенцоос 2026 оны Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдрийг “Ургамлын био аюулгүй байдал нь хүнсний аюулгүй байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан. Энэхүү уриа нь ургамлыг хамгаалах асуудал зөвхөн хөдөө аж ахуйн салбарын хүрээнд бус, хүнсний чанар, хүртээмж, хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотойг онцолж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 43 минутын өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 1 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 3 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 3 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 18 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 23 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 2026/07/19
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 2026/07/19
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 2026/07/19