Спортын арбитрын шүүхээс Н.Өсөхбаяртай холбоотой гаргасан шийдвэрийн талаар бөхчүүд байр сууриа илэрхийлсээр буй. Бид Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас уг асуудлаар байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр, "Допингийн асуудлыг шийдсэн арбитрын шүүх гэх төрийн бус байгууллага өөрийн эрх хэмжээнээс давсан шийдвэр гаргадаг. Тэндээс гаргасан шийдвэрийг заавал дагаж мөрдөх шаардлага байхгүй. Спортын арбитр ТББ өнгөрсөн 7 хоногт шийдвэр гаргасан. Энэ байгууллага бол өмнө нь бол янз янзын шийдвэрүүдийг гаргадаг байгууллага. Шийдвэрийг ямар одоо үндэслэлээр гаргасан бэ гэдгээ бичгээр гаргаж өгөх юм. Энэ бичгээр гаргаж ирэх үндэслэлийг бас зохих эрх бүхий байгууллагууд үзэж танилцана. Дашрамд хэлэхэд Спортын арбитр ТББ-ын бүтэц зохион байгуулалт ямар байдгийг арбитрын давж заалдах комисс гэдэг байгууллагад ямар хүмүүс ажилладаг вэ гээд эдгээр асуудлуудад нарийн шалгагдаад явах юм. Өмнө хэлсэнчлэн удаа дараа ийм янз бүрийн шийдвэр гаргадаг, эрх хэмжээнээс давсан ТББ байгууллага. Давж заалдах комиссын шийдвэрийг ҮБХ болон бусад субеъкт заавал дагаж мөрдөх шаардлага байхгүй.
ҮБХ бол мянга мянган бөхчүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой байгууллага. Бид юуг зарчим болгож ажилладаг вэ гэхээр ерөөсөө л цэвэр шударга өрсөлдөөн, өдөрт хоёр гурван бэлтгэл хийгээд хөлс хүчээ зарцуулж байгаа залуучуудын эрх ашгийг хамгаалж ажиллана гэсэн үг. Энэ асуудал бол хувь хүний ёс суртахууны асуудал болчихоод байгаа юм. Иймд ҮБХ 2025, 2026 оныг соён гэрээрлийн жил болгон, спортын амжилтад хэт яарч , бусад үеийн найз нөхдийнхөө боломжоос хулгайлах гэх юм уу, ийм үйлдлийг бөхчүүд ерөөсөө гаргаж болохгүй. Гол хэрэгжүүлэх ажил бол соён гэгээрлийн ажлыг л сайн хийх хэрэгтэй, ийм зүйлийг хэрэглэж болохгүй, ийм нөхдүүдтэй холбогдож эм тариа, ийм зүйлийг авч болохгүй гэдэг зүйлийг л бөхчүүдэд сайн хэлэх ёстой. 2022-2026 оны хооронд нийт 451 бөхийг допингийн шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс 36 бөх их бага хэмжээгээр зөрчил гаргасан, энэ зөрчил бол харилцан адилгүй шийдэхэд хариуцлага хүлээгээд явдаг байгаа.
Сургалт бол ер нь тогтмол явагддаг, дээр нь бүх юм цахим болсон, гар утасгүй бөх гэж байхгүй. Гар утсан дээр нь буюу допингийн эсрэг байгуулага буюу ҮБХолбоо, бусад үндэсний дүрэм дээрээ эм бэлдмэлүүдийн мэдээллүүдийг гаргадаг юм. Тэгэхээр ерөөсөө санамсаргүй хэрэглэсэн зүйл гэж огт байхгүй гэж ойлгож болно шүү. Дэлхий нийтээрээ хүний эрүүл мэнд, тэгээд цэвэр шударга өрсөлдөөн гэдэг зүйлийг эрхэмлэж байгаа зүйлээс Монгол улс ухарч няцаж ерөөсөө болохгүй. Бид нар хүн ам хэд билээ, бөхөөр барилдаж байгаа залуучуудын ген, эрүүл мэнд гэдэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Ийм зүйлүүдийг ингээд олон жил ярьж ирсэн байгаад байгаа, би 2023 оны намрын улирлын нээлтийн барилдаан дээр ийм мэдээлэл нотлох баримт байдаг бол гаргаж өгөөч ээ гэдэг. Харамсалтай нь нэг ч нотлох баримт ирээгүй, ирдэггүй, ийм зүйл яригдаад байгаад байдаг. Нотлох баримт байх юм бол хууль цагдаагийн байгууллага энийг шалгаад шийдвэрлэхэд асуудалгүй.
ҮБХ их эе хурал бол 4 жил тутамд нэг удаа болдог хамгийн том бүтэц юм. Энд бид тулгамдсан асуудлууд юу байгаа гэдгээ 21 аймгаас ирсэн төлөөлөл, улсын өндөр цолтой бүх бөхчүүд оролцоод яриад шийддэг. Бид энэ дүрмээрээ Үндэсний бөхийн холбооныхоо дүрмийг хэлэлцэнэ, тэргүүн, удирдах зөвлөл буюу тэргүүлэгчид, бусад барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүдээ сонгож ажилладаг ийм дүрэмтэй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна