М.Нарантуяа-Нара: Х.Нямбаатар өмнө нь хар үстэй, бадриун залуу байсан бол өнөөдөр туранхай, цагаан үстэй болсон харагдаж байна. Тэрээр “Ингэтлээ ажилласан хүнийг хийсэн бүхнийг нь үгүйсгэж, 100 хувь харлуулж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр 2016 онд УИХ-д бие даан нэр дэвшиж байхдаа Баянгол дүүргээр явган алхаж, иргэдтэй уулзаж байсан үеэ дурсан ярив. Тухайн үедээ “Хотын дарга, засаг дарга нар яг юу хийдэг юм бол, бид ийм хотод амьдарч байна гэж үү” хэмээн бодож явснаа хэлжээ.
Мөн хотын удирдлага гэдэг зөвхөн тасалгаанд сууж шийдвэр гаргадаг ажил биш бөгөөд хотын гудамжаар өөрөө явж, асуудлыг нүдээрээ харж, мэдэрч байж ажил урагшилдаг гэдгийг онцолсон.
Түүний хэлснээр, өнөөдрийн нөхцөлд хотын асуудалд хамгийн бодитой ажил хийж байгаа хүн нь Х.Нямбаатар бөгөөд олон нийтийн шүүмжлэл, лайв бичлэгүүдийн цаана ч бодит хөдөлмөр байгааг мартаж болохгүй гэдгийг онцоллоо
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна