Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаагаа албан ёсоор эрхэлж, тодорхой редакцад харьяалагдан ажиллаж байгаа тохиолдолд тэднийг үзэл бодол, нийтлэл, сурвалжилгынх нь төлөө баривчилж, хорих нь буруу гэж би үздэг. Учир нь редакц өөрөө тодорхой хэмжээнд хариуцлага хүлээдэг бөгөөд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах нь ардчилсан нийгмийн чухал зарчим юм.
Харин нөгөө талд, албан ёсны сэтгүүлчийн статусгүй хэрнээ олон нийтийн орчинд бусдыг гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараах үйлдэл гаргаж байгаа хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцох нь зөв. Хүнийг гүтгэхтэй холбоотой хууль, заалт аль хэдийн байдаг учраас тэр хүрээнд нь асуудлыг шийдвэрлэх ёстой гэж бодож байна.
Тиймээс мэргэжлийн сэтгүүлчдийн хууль ёсны үйл ажиллагааг хамгаалж, тэднийг хорьж шалгадаг байдлыг зогсоох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна