Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 79 дүгээр зүйл, 81 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ТУЗ-ийн гишүүний үндсэн үүрэг:
- ТУЗ-ийн хороодын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
- Санхүүгийн тайлагнал, дотоод хяналтын тогтолцооны хяналт, олон улсын жишигт нийцэл хангах;
- Олон улсын зах зээлд хандах эх үүсвэр татан төвлөрүүлэлтийн стратеги, бонд болон тогтвортой санхүүжилтийн асуудлаар стратегийн зөвлөгөө өгөх;
- Хиймэл оюун ухаан болон дата засаглалын удирдамжийг ТУЗ-ийн түвшинд хэлэлцэж, эрсдэлийн болон ёс зүйн хүрээнд дэмжих;
- Байгууллагын стратегийн чиглэл, зорилтуудад бодитой үнэлгээ хийж, санал дүгнэлт гаргах.
Тавигдах ерөнхий шаардлага:
- Компанийн тухай хуулийн 79.1-д заасан шаардлагыг хангасан байх;
- Компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээдээс бүрэн хамааралгүй, хараат бус байх;
- Сүүлийн 3-аас доошгүй жилд компанитай хөдөлмөрийн, гэрээний, санхүүгийн болон ашиг сонирхлын зөрчил үүсгэхүйц харилцаа үүсгээгүй байх;
- Банк, санхүү, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлага, аудит, хууль, комплаенс, финтек, дижитал шилжилт, компанийн засаглал болон стратегийн удирдлагын аль нэг чиглэлээр мэргэжлийн туршлагатай байх;
- ТУЗ-ийн хурал болон хороодын үйл ажиллагаанд тогтмол, идэвхтэй, бодит оролцоотой ажиллах цаг боломжтой байх;
- Ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нууцлалыг чанд сахиж, хариуцлагатай шийдвэр гаргах чадвартай байх;
- Компанийн урт хугацааны үнэ цэн, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, хөрөнгө оруулагч болон бусад оролцогч талын итгэлийг хамгаалах зарчмыг баримталдаг байх;
Бүрдүүлэх материал:
- Анкет (CV) мэргэжил, ажлын туршлагын дэлгэрэнгүй мэдээлэл, гэрэл зургийг хавсаргах;
- Иргэний үнэмлэхийн хуулбар, эсвэл e-Mongolia-с авсан цахим лавлагаа;
- Боловсрол, мэргэжлийн гэрчилгээ, үнэмлэхийн хуулбар;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа
- Хуулийн этгээдтэй эсэх лавлагаа;
- Компанийн тухай хуулийн 79.1-д заасан шаардлагыг хангасан тухай Хараат бус байдлын мэдүүлэг;
- Ашиг сонирхлын зөрчилгүй тухай мэдэгдэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:
| Хүлээн авах хугацаа: | 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал |
| Цахим шуудан: | [email protected] |
| Холбоо барих: | 9917-8977 |
| Хаяг: | Улаанбаатар хот, Олимпийн гудамж 19, Шангри Ла офис 2201 тоот |
Сонгон шалгаруулалтын үр дүнг компанийн www.netcapital.mn цахим хуудаст нийтэлж, сонгогдсон нэр дэвшигчид хариу мэдэгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.netcapital.mn/mn/туз_хараат_бус_гишүүн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна