Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн ажилтан, алба хаагчдын хөдөлмөр зүтгэл, эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн төрийн дээд одон, медалиар шагнасан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 77 дугаар зарлигаар МИАТ ТӨХК-ийг Сүхбаатарын одонгоор шагнажээ. Харин 78 дугаар зарлигаар тус компанийн “Б737 ЭНЖИ/МАКС” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ч.Нямсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч, “Б737-800” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ц.Ганбаатар нарт Монгол Улсын Гавьяат нисгэгч цол хүртээлээ.
Мөн Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны ахлах байцаагч Д.Энхцэцэгт Үйлчилгээний гавьяат ажилтан цол олгов.
Түүнчлэн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлсан нэр бүхий ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Үүнд:
Мөн Хууль эрхзүйн тасгийн хуульч Ж.Чулуунаа, Зорчигч үйлчилгээний хэлтсийн ээлжийн ахлагч Б.Энхбаяр, Мэдээллийн технологи хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах инженер М.Даваа нарыг “Алтан гадас” одонгоор шагнажээ.
Харин Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн бүхээгийн ахлах ажилтан Б.Мөнхжаргал, Агаарын хөлгийн техникийн үйлчилгээний хэлтсийн ахлах инженер А.Ганбаатар нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагналаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна