Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааг 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан доорх таван байршилд 06:00-20:00 цагт түр хугацаанд зам хаах юм. Тодруулбал,
Жуулчны гудамж- Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл,
Ерөнхий сайд Амарын гудамж- Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл,
Д.Сүхбаатарын гудамж- Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл,
Их сургуулийн гудамж- Гадаад харилцааны яамны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл
П.Гэндэнгийн гудамж- Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас Шангри-Ла худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замыг түр хугацаанд хаана.
Тиймээс жолооч нарыг хүлээцтэй хандаж, өөр зам сонгож зорчихыг Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна