Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн нутаг дахь Хангилцагийн гол орчимд ачааны автомашин голын усанд унах гэж байна гэсэн дуудлага 6 дугаар сарын 1-ний өдрийн 11:17 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллан, Тэс сумаас Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн эзэмшлийн “Mighty” загварын ачааны автомашиныг татан гаргасан байна.
Тухайн автомашинд жолоочоос гадна 11 настай эмэгтэй А, 20 настай эмэгтэй Ц нар зорчиж явсан. Автомашин Хангилцагийн голын усанд суусан байсныг аврагчид богино хугацаанд ажиллан татаж гаргажээ.
Онцгой байдлын байгууллагаас иргэдийг гол мөрөн гатлах болон ус ихтэй газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайтар хангахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна