Монгол, беларусийн засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан минск хотноо боллоо

Б.Хонгорзул
2026/06/02

МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН VIII ХУРАЛДААН МИНСК ХОТНОО БОЛЛОО

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдаан Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо боллоо.

Хуралдааныг Комиссын Монголын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Комиссын Беларусийн хэсгийн дарга, Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Евгеньевич Кузнецов нар тэргүүлэв.

Өнгөрсөн VII хуралдааныг 2024 онд мөн Минск хотноо зохион байгуулсан. Комиссын хуралдааны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийт 20 ажил туссанаас 14 нь бүрэн хэрэгжиж, 6 нь  үргэлжилж байна.

Хуралдаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол -Беларусийн бүлгийн гишүүн Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун болон ГХЯ, ХХААХҮЯ-ны холбогдох албаныхан, ААН-үүдийн төлөөлөл оролцов.

Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михаил Сергеевич Орда, Парламентын доод танхимын гишүүн, Аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, цахим хөгжлийн байнгын хорооны дарга Юрий Анатольевич Панфилов, Аж үйлдвэрийн орлогч сайд Леонид Владимирович Рыжковский, Аж үйлдвэрийн яамны Гадаад эдийн засгийн харилцааны Ерөнхий газрын дарга Виктор Александрович Приемка, Аж үйлдвэрийн яамны Гадаад эдийн засгийн харилцааны Ерөнхий газрын орлогч дарга Никита Сергеевич Некомкин, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд Игорь Александрович Дорофейчик, Хөгжлийн банкны Гадаад экспортын санхүүжилтийн газрын дарга Алексей Сергеевич Попко, Беларусийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга Елена Сергеевна Малиновская, Белфармпром эмийн үйлдвэрийн Ерөнхий захирал Юрий Георгиевеч Походня, Беларусийн мөн Минскийн тракторын үйлдвэр (МТЗ), Минскийн автомашины үйлдвэр (МАЗ), БЕЛАЗ, АМКОДОР зэрэг томоохон үйлдвэрийн удирдлагууд оролцлоо.

Хуралдааны үеэр хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүнс, эм үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Монгол улсын Засгийн газар Беларусь Улсын Хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг өндрөөр үнэлж, хөдөө аж ахуйн машин механизмын парк шинэчлэх, трактор угсрах төв байгуулах, өндөр ашиг шимт мал үржүүлэх, сүүний чиглэлийн ферм хөгжүүлэх, мал эмнэлэг, биотехнологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг сайд Ц.Идэрбат илэрхийлэв. Энэ хүрээнд Бүгд найрамдах Беларус улсын Хөгжлийн банкны хөнгөлөлтэй зээлийн санхүүжилтээр Минскийн тракторын үйлдвэрээс трактор, ХАА-н техник тоног төхөөрөмж нийлүүлэх, трактор угсрах төв байгуулах асуудлыг бүрэн дэмжихээ  Аж үйлдвэрийн сайд Андрей Евгеньевич Кузнецов илэрхийллээ.

Мөн ноос, ноолуур, арьс ширний боловсруулалт, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Түүнчлэн хоёр улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төлбөр тооцооны нөхцөлийг сайжруулах, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, бүртгэл, зохицуулалтын чиглэлээр харилцаа холбоо тогтоох асуудлыг хэлэлцэв. Шинжлэх ухаан, боловсролын салбарт залуу эрдэмтдийн хамтарсан судалгаа, төсөл, академик солилцоог дэмжих, Беларусь Улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, уул уурхайн техник, ойн аж салбарт хамтран ажиллах, мэргэжилтэн бэлтгэх хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж тодорхой үр дүн гаргаж ажиллахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд талууд хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэ нь хоёр улсын харилцааны үндэс суурийг бэхжүүлсэн худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга, уул уурхай, спорт, аялал жуулчлал, соёл, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарт Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г байгуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийхээр төлөвлөж буй хариу төрийн айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19