Санаанаас сая төгрөг босгох шинэ трэнд монголд нэвтэрч байна

O.Аззаяа
2026/06/02

Гайхалтай бизнесийн санаагаа хэрэгжүүлэхэд тулгардаг хамгийн том асуудал юу вэ? Тэр бол САНХҮҮЖИЛТ. Үүнээс болж олон ч санаа тархин дотроо “үхдэг” нь харамсалтай. Учир нь эхлэл хөрөнгө босгоно гэдэг тийм ч амар зүйл биш юм. 

Банк, ББСБ-ын зээл авахад тогтмол орлого, барьцаа хөрөнгөнөөс эхлээд олон ч баримт, цаг хугацаа шаардана. Харин хөрөнгө оруулагч олоход таны санааг сонсож, дэмжих хүн олно гэдэг өвсөн дотроос зүү эрэхтэй адил амаргүй даваа. 

Тиймээс дэлхий нийтэд “ХАМТЫН САНХҮҮЖИЛТ” гэдэг ойлголт дэлгэрч эхэлсэн байна. 

Хамтын санхүүжилт гэж юу вэ?

Хамтын санхүүжилт гэдэг нь нэг том хөрөнгө оруулагч хайхын оронд, олон хүний багахан дэмжлэгээр төсөл, бизнесээ санхүүжүүлэх арга юм.

Өөрөөр хэлбэл та санаагаа олон нийтэд танилцуулна. Харин тэр санааг дэмжихийг хүссэн хувь хүн, байгууллага гээд хэн ч бай их бага хэмжээгээр дэмжлэг үзүүлэн санхүүжилтээ босгоно гэсэн үг юм. 

Мөн тэрхүү санаа нь заавал бизнесийн том санаа байх шаардлагагүй. Зүгээр л хоол хийх, ном хэвлүүлэх, аялалд явах гэх мэт энгийн зорилготой хүмүүс олон нийтээс санхүүжилт босгоод санаагаа биелүүлсэн байдаг нь сонирхолтой байгаа биз? 

Хамтын санхүүжилтийн дэлхийн зах зээл 2023 онд 1.4 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд жил бүр 15-20%-иар өсч байна. Kickstarter, Indiegogo зэрэг сайтууд олон ч саятнуудыг бий болгосон. Харин Монголд хэр хөгжсөн бэ? 

Хамтын санхүүжилтийн Монгол дахь зах зээл

Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны эрхээ авсан Монгол дахь цорын ганц платформ бол Fundea.mn юм. Энэхүү вэбсайт дээр “Хамтдаа санхүүжүүлцгээе” уриан дор нийт 77 гаруй төсөл 400 орчим сая төгрөгийн санхүүжилт босгосон байдаг бөгөөд өнөөдөр ч гэсэн энэ тоо нэмэгдсээр байна. 

Энэ дундаас бидний мэдэх олон ч төслүүд “мэндэлсэн” байдаг. Жишээ нь: 

  • E-geree - цахим гэрээний систем

  • Maza- Мазаалай хамгаалах санд хувь нэмрээ оруулдаг Монгол кофены брэнд

  • Airee- 100% байгальд задардаг хонины ноосон агаар шүүгч

  • Blindfold хамтлагийн Axean Festival-д оролцох санхүүжилтийг амжилттай босгосон гэх мэт олон сонирхолтой санаанууд биеллээ олсон нь энэхүү боломж бид бүгдэд эрх тэгш байдгийн тод жишээ юм. 

Хамтын санхүүжилтийн соёл 

Дэлхий нийтэд хамтын санхүүжилтийн соёл олон зуун жилийн өмнөөс бүрэлдэн тогтсон нь түүхэн жишээнүүдээс харагддаг. Үүний хамгийн алдартай жишээ бол Эрх чөлөөний хөшөө юм. АНУ болон Францын иргэд хамтдаа хөрөнгө босгож энэхүү хөшөөг бүтээсэн түүхтэй бөгөөд санхүүжилтэд хувь нэмрээ оруулсан иргэдийн нэрийг уг хөшөөн дээр сийлж үлдээсэн байдаг. 

Үүнтэй адил Монголд ч ялгаагүй “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийн жишгээр энэ соёл өнө эртнээс л бидэнтэй хамт байсан. Айл саахалтдаа туслах, олноороо нийлэн гэрээ барих, дутууг нь нөхөж, хэцүү үед нь түшиж тулах сэтгэл Монгол хүний шинж чанар яах аргагүй мөн. 

Харин өнөөдөр энэхүү соёл илүү хөгжингүй, амар хялбар болон бидний гар дээр иржээ. Хамтын санхүүжилтийн платформ бий болсноор хүмүүс өөрсдийн санаа, төслөө цахимаар олон нийтэд танилцуулж, хаанаас ч дэмжлэг авах боломжтой болсон байна. Мөн энэхүү систем нь ил тод, баталгаатай учраас төсөл хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгчийн хооронд итгэлцлийг бий болгож чаддаг аж. 

Монголчуудын хамтдаа бүтээх соёл шинэ цагийн хэлбэрээр хөгжиж эхэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
8
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19